Талийгаачийн том хүүг мэдээлэл хийх үеэр татаж, чангаасан гэгдээд буй ИРГЭН: Гурав хоноод л мартдаг шүү дээ та нар. Ингэж бичлээ гээд та нар манай дүүг хамгаалж чадахгүй

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2025/02/хтха.jpg

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг. Талийгаачийн том хүү өчигдөр Төрийн ордны гадна мэдээлэл хийх үеэр тухайн цэргийн ах, эгч гэх хүмүүс нь "Одбаяр аа, буруу юм ярив" гэж хэлж улмаар татаж чангааж байна гэх дүрс бичлэг нь цацагдсан.

Тэгвэл дүрс бичлэгт гарч буй эрэгтэй өөрийн цахим хуудсаараа "Миний куртик ногоон биш ЦЭНХЭР. Энийг хуулийн зөвлөхтэй хэвлэлийн бага хурал хийж байж засгийн газарт хүрнэ. Энд ингэж ярилаа гээд та нар 3 хоноод л мартдаг шүү дээ та нар. Худлаа баахан коммент, пост бичлээ гээд та нар хэзээ ч манай дүүг хамгаалж чадахгүй" гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ажаад байхад эрх мэдэлтнүүд буюу буруу гарын хүмүүс, тэдний гар хөлүүд анхаарал тавиад эхлээ юу даа..ккк Тэгсхээд мартуулах вий.. Өгөх барих юм байвал эртхэн ард түмний нүдэн дээр өг өө. Үхсэн хүмүүс босохгүй ч үлдэж байгаа хүү нь хүн шиг амьдраг

  • З
    Зочин

    Талийгаач биш талийгч гэдэг юм аа. Талийгаач гэдэг чинь холд зайл гэсэн утгатай үйл үг

    • М
      Манж

      Зөв

  • З
    Зочин

    Талийгаач гэхээ болиочээ!!! Өөд болооч, бүрлээч гм хэллэг байхад муу ёр ёрлосон үг хэлээд байх юмаа. З

  • И
    Иргэн

    Монгол төрийн өнөөдрийн дүр төрх, сэтгүүлчдийн худалдагдсан байдал, хууль хэнд яаж үйлчилдэгийг биеэрээ мэдэрсэн айдас болгоомжийг тээж яваа хүн учраас дүүгээ золиослогдохоос болгоомжилж яриа өгөхийг нь хориод байна.