ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн хэлснээр хуулийн байгууллагаар шалгагдаж буй ХОЁР

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 19 сек
40
legacy:2025/02/4н.gif

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэрийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Уг асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өчигдөр /2025.02.07/ "Шахмал түлшний асуудлыг цагдаагийн байгууллага, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна."Тавантолгой түлш" ХХК-ийн үе, үеийн удирдлагууд буюу 2018-2024 он хүртэлх албан тушаалтнуудыг шалгаж байгаа" талаар мэдээлэв.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК байгуулагдсан. Тэгвэл 2018-2024 он хүртэл тус компанийн удирдлагаар М.Ганбаатар, Ц.Даваацэрэн нар ажиллаж байсан юм.

М.Ганбаатарын хувьд 2018 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд тэрбээр 2018-2021 он хүртэл ажилласан.

2025 оны хоёрдугаар сарын 4-нд болсон утааны сонсголын үеэр М.Ганбаатарыг ажиллах хугацаанд санхүүгийн тайлангаар нийт 6.8 тэрбумын зөрчил илэрсэн талаар шинжээч мэдээлж байв. Одоо тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.

legacy:даваацэрэн.jpg

2022-2023 онд “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Даваацэрэн ажилласан.

Түүнийг ажиллах хугацаанд санхүүгийн тайланд 10 тэрбумын зөрчил илэрсэн гэх.

Ц.Даваацэрэн нь АН-ыг эрх барьж байх үе буюу 2012-2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байв. Тэрбээр тэтгэвэртээ суухаар албан тушаалаасаа чөлөөгдөгдсөн. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байсан. Мөн түүнийг 2019 оны есдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилж байсан билээ. Энэ хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байна.

Ц.Эрдэнэбаяр нь “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2024 оны 12 сараас хойш ажиллаж байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • T
    Tuvshu

    Davaatseren bol hurelsuhiin oiriin hun bogood TTT-n gurvan bulegleliin neg heseg yumaa. Gantsh davaatserendee asuudal bish busad bulegleluudiin tolgoig avah estoi. Hudaldan avah heltes laboratory shinjlel deer gol mongonuud ergeldsen yum.

  • И
    Иргэн

    Хэрэг үйлдсэн даваацэрэнг яагаад л дахиад хэрэг хий гэсэн шиг өөр газар даргаар тавьчдаг юм бэ.сурсан юмыг сураар боож болохгүй гэдэг шиг ахиал сурсан юмаа хийнэ шүү дээ

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Тэр даваацэрэн гэдэг гахай чинь эрдэнэтийн хэргээр шалгагдаж байсан биздээ??? Тэр хэргийг нь дуусгаад дараагийхад нь орооч. Нэгийг нөгөөгөөр нь устгадаг тактик байна. Хэзээч үнэн мөн нь тогтоогдохгүй. Монгол сөнөж байнадаа!!