Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчтай санал солилцох уулзалт боллоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 4 сек
30
legacy:2025/02/_Q7A0926.jpg

Монгол Улсын Их Хурал 2024 онд анх удаагаа 126 гишүүнтэйгээр парламентаа бүрдүүлж, ажиллаж эхэлсэн. Энэ ч утгаараа нийгмийн олон салбарын төлөөлөл Их Хуралд орж, салбар салбарын чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Үүний нэг нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, эрхийг дэмжих” ажлын хэсэг байгуулагдаж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хөгжлийн бэршээлтэй хүний эрхийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох, зөв ойлголт хандлагыг төлөвшүүлэх, тэдний эрхийг хамгаалах, санал хүсэлтийг сонсох ажлын хэсгийн эхний уулзалтаа УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Н.Алтаншагай, Ж.Баясгалан нар Сонгинохайрхан дүүргээс өнөөдөр /2025.02.07/ эхлүүллээ.

Тус дүүргийн хувьд Монгол Улсын хүн амын 23 хувь оршин суудаг томоохон дүүргийн нэг. Нийт 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд өнөөдрийн уулзалтад 300 гаруй иргэн оролцож, тулгамдаж буй асуудлын талаараа санал хүсэлтээ илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай бүтэн асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй иргэний асран хамгаалагчийн тэтгэмжийг хөдөлмөрийн доод хэмжээгээр олгох заалтыг хуульд нэмэлтээр оруулахаар ажлын хэсэгт саналаа өгчээ.

Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн хэрэгжилтийг нийгэмд хангуулах нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал болохыг ажлын хэсгийн бүрэлдэхүүн ярьж байна. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулах, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Монгол орон даяар иргэдээс авч ажиллах аж.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Батсайхан

    Ийм иргэдээ анхаарвал хэрэгтэй юм даа

  • Д
    Доржоо

    Маш зөв зүйл санаачилжээ. 24 цагаар хүн асарч байгаа хүн бол нийгмээс тусгаалагдах,сэтгэлзүй ,санхүүгийн дарамтанд байдаг . Ажил хөдөлмөр хийх боломжгүй .олон жил хүн асрах тийм амар зүйл биш .эм тариа .хоол хүнс хүргэхэд хүндрэлтэй байдаг . Энэ санаачилга хэргэжвэл нүдээ олсон хөрсөндөө буусан сайхан ажил болхнээ. Гишүүддээ амжилт .

  • З
    Зориг

    Нэн тэргүүнд гишүүддээ санаачилж байгаа ажилд амжилт хүсэе.