Нийслэлийн багш нарт сар бүр хоолны мөнгө болох 172 мянга, орон нутгийн багш нарт 107 мянган төгрөгийг олгодог боллоо

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
320
legacy:2025/02/460402830_1904006453429420_3939485788808759184_n.jpg

Боловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгохоор шийдвэрлэлээ.

2025 оны батлагдсан цалингийн санд багтаан хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчдад сар бүр орон нутагт дунджаар 107,500 төгрөг, нийслэлд 172,000 төгрөгийг олгох юм.

/“Төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгоно” гэж заасан журмын дагуу/

Энэ хүрээнд улсын төсвөөс нийт 115.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цалингийн батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх боломжтой бөгөөд цаашид хувьсах зардлын бүрэлдэхүүнд хоол, унааны нөхөх төлбөрийг тусгахаар Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, жил бүр нэмэгдүүлэх боло.

Сард нэг хүнд очих орлого орон нутагт дунджаар үндсэн цалингийн 7.2 хувь, нийслэлд 11.6 хувиар нэмэгдэх боломж ийнхүү бүрдлээ.

Хуваалцах:320

СЭТГЭГДЭЛ (32)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Баярлалаа. Эх орны минь ирээдүй болсон хүүхдүүдийг маань эрдэм номд сургадаг та бүхэндээ амжилт хүсье.

  • З
    Зочин

    Төр сурч боловсрогч байгаа бага ангий ахлах ангийн хүүхэдүүд дээ Үдийн цайг адилхан өгдөг баймаар байна.Ахлах ангийн хүүхэүүд бол олон цаг хичээлдэг Үдийн цайнд орох нь зүйтэй .Тэхэд Багш нар хоол мөнгө өгөх нь зүйтэй юу

  • З
    Зочин132..

    Багш ажилчидад гэсэн биз дээ.

  • З
    Зочин

    Малчдад хоолны махны мөнгө өг. Улныханыг угаартуул, хавдарлуул.

  • 1
    12

    Нийслэлийн багш нарын ходоод том шдээ

  • З
    Зочин

    Huuy tgd suragch nar yaahi

  • U
    Unknown

    Ер нь нүүрс иддэг ах нарын хувьд бага ч болтугай өгдөг нь сайн хэрэг боллоо. Байгаадаа талархаж явах нь амьдралд эерэгээр нөлөөлж болно шүү дээ.

  • З
    Зочин

    З мантуун бууз, 1 аяга цай авах мөнгө байна. Хоол авч хүрэхгүй

  • З
    Зочин

    Энэ халамжуудаа болимоор юмаа.данхан толгойт арай хэтэрч байнаа.27 онд ерөнхийлөгч болохоор ингэж тэнэгтэж байна

  • И
    Иргэн

    Харин ч хөдөөны багш нар жаргацан 5жил болоол цалингаас гадна их мөнгөн тэтгэмж авдаг байх шүү .хотын хүнд хэцүү нөхцөлд ажилдаг багш нар юу ч байхгүй

    • U
      Unknown

      Тийм болохоор л хотын багш нарт илүү ихийг зарцуулж байна. Улсаас өгнө гэдэг нь багш нараа жаахан ч болтугай дэмжиж байгаа нь сайн хэрэг шүү.

  • И
    Иргэн

    Болж б на гэхдээ адилхан өгөөрэй

  • З
    Зочин

    Ийм юманд хот хөдөө гэж ялгахаа болих хэрэгтэй. Амьтны үрсийг суурьшлаар ангилж, хотыг илүү үзээд байх хэрэггүй биз дээ

    • U
      Unknown

      Хэдий тийм ч монгол улсын эдийн засаг хэр чинээг өгнө тэр чинээгээрээ удааширч гаралтанд орох боломжтой. Тийм учраас ингэх нь зөв гэж хувь хүний онолоор тайлбарлалаа.

  • З
    Зочин

    Зөв шийдвэр байна.

  • И
    Иргэн

    Орон нутгийн багш нар хоол бага идэцгээ гэж үү.

    • U
      Unknown

      Орон нутагт барааны үнэ илүү их байгаа ч боломжоороо өгөж буй төрийг би үнэлж байна. Удахгүй буцаад няцаагдвал 107000 төгрөгөөр та гэгддэг багш нар юу ч үгүй болох эрсдэл бас өндөр... Монгол улсын эдийн засгийг бодоод үз. Хэдий бага ч гэсэн өгч байна гэдэг нь ойрын хэдэн жилд үзэгдээгүй болохоор зөв шийдвэр гэж бодлоо.

  • З
    Зочин

    Сүүлийн үеийн эмч нарт ямарч мэдлэг алга даа..Анагаахын сургуулийг яаж яваад төгсчихдөг юм бол..Ялангуяа амбулаторид сууж үзлэг хийдэг эмч нар бол ёстой арай дэндүү чадваргүй юм..тэр дундаа 2-р эмнэлэгийн эмч нар!! ЭМ-ийн сайд анхааралдаа аваарай!!!

    • З
      Зочин

      АШУҮИС-ийн багш нар нь чадваргүй, эрдмийн зэргийн хойноос хошуурсан, эмчлэх туршлаггүй залуучуудаар дүүрсэн шүү дээ

  • З
    Зочин

    Орон нутагт 172000₮. Нийслэлд 107000₮ олговол зөв

    • З
      Зочин

      Яг тийм.

      • U
        Unknown

        Хэрэв монгол баян байсан бол аргагүй... Гэхдээ хүнд нөхцөлд багш нараа бага ч болов дэмжинэ гэдэг нь миний хувьд уулга алдуулж байна. Ойрын хэдэн жилд үзэгдээгүй болохоор шүүмжлэхийн оронд дэмжинэ гэдэг одоо үед авууштай тал нь юм шүү.

  • И
    ИРГЭН

    Монгол улсад Эрүүл мэнд, боловсролоо дэмжихгүй бол хэцүү байна шүү!!! Энэ хоёр чухал салбараа МАН-АН-Н мафиууд хөсөр хаясан шүү дээ!!!

  • И
    Иргэн

    ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН БАГШ НАРТ ХООЛНЫ МӨНГИЙГ БАС АДИЛХАН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЯАГААД ЯЛГАВАРЛААД БАЙГАА ЮМ БЭ ТЭГШ ХҮРТЭХ ЁСТОЙ ШҮҮДЭЭ.ОРОН НУТАГТ НЬ БАЙЛГАХЫН ТУЛД ИЛҮҮ ИХИЙГ НЬ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ.ХОТЫН ТҮГЖРЭЛЭЭС ХОЛ СТРЕССГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛБЭЛ ҮР ХОЙЧДОО Ч ХЭРЭГТЭЙ БУСУУ

    • U
      Unknown

      Хэдий тийм ч хотын хүнд нөхцөлд ажиллаж байгаа багш нар аа хүндэтгэе... Би өөрөө орон нутагт амьдардаг хүний хувьд Улаанбаатарт хэдэн сар ажиллахдаа ухаарсан. Тиймээс ялгаварлах гэсэн асуудал байхгүй байх гэж би бодож байна.

  • З
    Зочин

    Сард 172.0 төг болно шүүдээ.Өгөхөөр өглөө гэх юм,өгөхгүй болохоор өгсөнгүй гэх.Чамлахаар чанга атга.яаливаа юманд ханаж цадаж сур

  • З
    Зоригоо

    Худлаа нэг их мөнгө өгч байгаа юм шиг сенсаацлахаа болио Наранбаяр хөгшөөн. Одоо унааны мөнгөө өдрийн 2000 төгрөгөөр тооцож нэмэгдэл өгчих хө.

  • З
    Зочин

    Үндсэн цалинд нь нэмчхээч, оруулчхаач

  • З
    Зочин

    172000 төгрөгөөрөө хоолоо идээд ажлаа хий гээд гэрт нь амраахгүй юм байна

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Одоо эмч сувилагчийн хоолны мөнгө гэж тараах байх даа.Ядарсан иргэддээ хорголоо тоолсон хэдэн ₮ өгчихөөд халамжийн мөнгө өгч даврууллаа гэж хуцаад байдаг. Төрийн хулгайчууд төрийн албан хаагчдаа хахуульдаж суудлаасаа онхолдохгүй аргаа олох юм.

    • З
      Зочин

      Хоолны мөнгө өгөхгүй байхад болоод л байсан шүү дээ.Одоо өгөөд эхлэхээр хэлээд хэрэлдээд унахым.Өгөх тусам өлөнтөх орон нутгийн сэтгэгдэл бичсэн хүмүүст хязгаар гэж бга болов уу.