О.Одбаяр хүүгийн өмгөөлөгч М.Хандармаа: Хүүг улс төрийн зорилгоор ашиглах гээд байна. Дарамтлахаа боль

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
20
legacy:2025/02/449461206_7653645961414852_3318698322711150984_n-Recovered-2.jpg

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд 6-51 хүртэлх насны 6 хүн амиа алджээ. Энэ мэдээлэл гарснаас хойш том хүү О.Одбаяр энэ сарын 6-нд хэвлэл мэдээлэлд хандаж, хайртай хүмүүсээ харамсалтайгаар алдаад байгаа тухайгаа ярьсан. Монголын хуульчдын холбоо О.Одбаярт хуульзүйн тусламж үйлчилгээг үнэгүй үзүүлэхээр болсон талаар өчигдөр мэдээлсэн.

legacy:151663/хуульч.jpg

Тэгвэл өмгөөлөгч М.Хандармаа О.Одбаяр хүүд хуулийн зөвлөгөө өгөхөөр болжээ. Өмгөөлөгч М.Хандармаа "О.Одбаярын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гарч байна. Ар гэр рүү нь ч дайрч байна. Дээр нь улс төрийн зорилгоор ашиглах гээд байна. О.Одбаяр хэвлэлд мэдээлэл өгөхдөө маш их сандарч буруу зөрүү ярьсан зүйлс байгаа. Хоёрдугаарт, янз янзын байдлаар дарамтлахаа боль. Хүү сэтгэлзүйн хүнд байдалд байна. Энд тэндээс байнга утасдаж байна.

Гэрийнх нь гадаа машинаар отож, гэр рүү нь дайрч орж ирээд бичлэг хийсэн байна. Сэтгүүлч нар ёс зүйтэй баймаар байна. Хүүгийн асуудлыг бусад зорилгоор ашигламааргүй байна" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дарьсүрэн

    Харин ч их сандарсан ч гэсэн Маш ойлгомжтой ухаалаг ярьж байсан.

  • З
    Зочин

    Энэ хүүхэд буруу зөрүү ярихыг би хараагүй өмгөөлөгч та л өөрийгөө хичээ та бас ямар нэгэн зорилготой асуудал үүсгээд бгаа юм бишүү наад хүүхэд чинь буруу зөрүү ярих ухаанаа ч олохгүй хэцүү бгаа чи харин хэдэн цаас авчаад б ьгий наад хүүхэд дээрээ тоглолт хийгээд бгаарай