О.Хангай: Хүүхэд нь 1 нас хүрээд эндсэн ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах боломжтой боллоо. Ээжүүдийнхээ өмнөөс баяртай байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 4 сек
70
legacy:2025/02/MPA PHOTO2022-8-1069.jpg

Улсын аварга О.Хангай "Алдарт эх"-ийн одонтой холбоотой асуудлаар нэг жилийн өмнө байр сууриа илэрхийлж байв. Түүний эхнэр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг нь эндсэн гэх шалтгаанаар "Алдарт эх"-ийн одон авч чадаагүй. Учир нь “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой" гэж заажээ. Тиймээс О.Хангай аварга энэ асуудлаар нийгэмд шүгэл үлээж, олны дэмжлэгийг авч улмаар хуульд өөрчлөлт оруулж чаджээ. Тэрбээр энэ талаар цахим орчинд дараах байр суурийг илэрхийлжээ.

-Одоогоос жилийн өмнө олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрийн цахим хуудсанд болон Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргаж саналаа илэрхийлж байсан.

Энэ хуульд нэмэлт өөрчлөлт орж, Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэсэн байна.

Тиймээс хүүхэд нь 1 нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа харьяа сум дүүрэг, хороондоо өгөх боломжтой боллоо.

Эцэг эх биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд орших үрсийгээ илүү тодоор санан дурсах өдөр ирэхнээ. Ээжүүдийнхээ өмнөөс баяртай байна. Мөн энэ сэдвийг олон нийтэд хүргэж өгсөн телевизүүд болон хэвлэл мэдээллийн ажилтнуудад баярлалаа.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Том хүүхдээ 1 ойтой алдаад дараа нь 3 хүүхэдтэй болсон. Гэвч дараагийн хүүхэд гараагүй байсан шалтгаанаар хасагддаг байсан. Одоо болох нь ээ

  • З
    Зочид

    Зочин гэж ороод юун үхсэн мал, чи эмэгтэй хүн яаж зовж төрөөд хүүхэд нас барахад ээж яаж зовж шаналахыг мэддэггүй нөхөр бна. Харин О Хангай хүү эмэгтэй хүний зовлонг ойлгож ярьж байхад бид маш их талархаж байна. О.Хангай хүү үнэнч, шударгаар ярьж байхад олон ээжүүдийн түшиг болж байгаад баярлалаа.

  • З
    зочин

    За яахав 4, 6 хүүхэд төрүүлээд 1, 2 дугаар зэргийн одон авдаг юм байж. Түүнээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд олон байгаа. Тэднийг яах вэ? Жилд олгодог одонгийн мөнгөн дээр нь 6-аас дээш төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор нэмэлт мөнгөн тусламж үзүүлэх шаардлагатай.

  • З
    Зочин

    өө тэгвэл зуданд үхсэн малынхаа тоог тоолоод аврага малчин болох ю байна. амьд сэрүүн хүнийг тооцохоос бусдаар хэрэггүй биздээ бөхчин минь. муухайгаар хэлж байгаад. гэхдээ бодит үнэн. эхчүүд тэр төмрөөр юу хйих юм бэ? нийгэмд өөр юм хийж татвар төлдөг болохоо бод бөхчид өө

  • У
    Уншигч

    Маш зөв, зөв санаачлага, зөв үр дүн.

  • З
    Зссссс

    Тэр төмрийг авсан аваагүй алдсан хүүхэд эргэж ирэх биш. Гунигт дурсамж үлдээгээд шал дэмий дээ.

  • З
    Зочин

    Маш зөв.Сэтгэлдээ гунигтай, зүрхэндээ харуусалтай яваа олон эх баярлана.