ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРАМ: “Алдарт эх“-ийн одон зүүхийн тулд төрүүлсэн үр нь нэг нас хүрч байж эндсэн байх ёстой

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
80
legacy:2025/02/алдарт эх (1).jpg

"Эхийн алдар одонгоор шагнах журам" хоёрдугаар сарын 6-наас шинэчлэгдсэн. Өмнөх журамд "Төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой" гэж заасан бол уг шинэчлэгдсэн журмаар ээж нь одон зүүхэд "Төрүүлсэн хүүхэд нь нэг нас хүрч байж эндсэн байх ёстой" гэж заажээ. Тиймээс эхчүүдийн зүгээс цахим орчинд "Үрээ төрүүлсэн л бол энэхүү журмаар алдарт эхийн одонгоор шагнагдах эхийн хүүхдийн тоонд хамруулж тооцдог болох ёстой" гэх байр сууриа илэрхийлж эхэллээ.

Улсын аварга О.Хангай өөрийн цахим хуудаснаа "Яагаад нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг гэж оруулсан талаар тайлбар авмаар байгаа талаар" илэрхийлжээ.

"О.Хангай аваргын хувьд "Алдарт эх"-ийн одонтой холбоотой асуудлаар нэг жилийн өмнө байр сууриа илэрхийлж байв. Түүний эхнэр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг нь эндсэн гэх шалтгаанаар "Алдарт эх"-ийн одон авч чадаагүй юм. Учир нь “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой" гэж заажээ. Тиймээс О.Хангай аварга энэ асуудлаар нийгэмд шүгэл үлээж, олны дэмжлэгийг авч улмаар хуульд өөрчлөлт оруулж чадсан ч "Төрүүлсэн хүүхэд нь заавал нэг нас хүрч байж эндсэн байх ёстой" гэх заалтад сэтгэл дундуур байгаа аж.

legacy:22255587/477720899_2381487145533198_2482570050777254326_n.jpg
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Байгаль

    Хүн болгон арван хуруу тэгш биш лдээ гэхдээ бас зарим юман дээр бас ерөнхийлөгч таг тэнэг биш гэж бодож байна. Энд хаа хаанаа л үг өгүүлбэр хоёроо сайн үг бүрчлэн тунгаагүй харагдаж байна. Миний том хүү бол ёстой хөөрхөн болж байсан яг 6сар гаран болж байхад бие нь жоохон тавгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарах гэтэл манайхаас ирэх хүнгүй учраас маргааш нь эмчилэгч эмч маань гараа гээд хэлээд орой ажилаа тараал явсан хойно жижүүрийн эмч орой орж ирээд миний хүүг унтаж байхад чи хүүхэд яах гэж хажуу тийшнэ харуулж хэвтүүлсэн юм гээд загинаад байсан тэгсэнээ өөрөө тэвч аваад дээш нь харуулангуут унтаж байсан хүү минь царайн их муухай болоол таг болсон ингээд та зүгээр унтаж байгаа хүүхдийг минь яаж байна аа гэтэл тэр эмч би чиний хүүхдийг амьсгалыг нь хаагаад үхчихлээ гээд ориолсон ингээд хүү минь бурхан болсон тэгээд би хохироод үлдсэнээс хойш 41жилийн нүүр үзэж яваа ийм тохиолдолд хэний буруу юм вэ гэж хэлмээр санагдсан учраас бичлээ. Үүнээс хойш би гэдэг хүн эмчид итгэдэггүй.

  • Б
    Байгаль

    Манайхан уншиж үзсэн хойноо ийм чухал юман дээрээ гарын үсгээ зураарай. Хүрэлсүх зурсан байх гэхдээ туслах гэдэг хүн үүнийг нь хянаад өгч байсан дээр болуу даа гэж бодож байна.

  • Х
    Хишигжаргал

    Эх хүн хүүхдээ 10сар хэвлийдээ тээж 11төрсөн цагаасаа хойш 11сар 30 хоног хүртэл асарч байгаад гэнэтийн тохиолдол болон ямар нэгэн шалтгаанаар эндсэн тохиолдолд энэ ээж тэр хугацаанд ээж хүн ямар их хүч чадлаа шавхаж өр зүрхээ урж насан туршдаа хүүгээ охиноо сэтгэлдээ тээн зовж шаналдаг гэж бодож бна энэ хүн ээж биш үү энэ хугацаанд хүүхдээ асарсан биз дээ яс махаа таслан байж төрүүлээ биз дээ гэтэл яагаад хүүхдийн тоонд орохгүй гэж арай л байгаа биз дээ Тэр одонгийн тоонд нь оруулаад тэр сэтгэл зүрхнийхээ зовлого жаахан болов хөнгөвчилж одонд нь хамруулж өгвөл зүгээр л байхдаа тэр ээж төрсөн нь үнэн л юм чинь

  • B
    Burmaa

    Sonin uym aa aygaad ter huuhdiig negent eej hun uree gesen setgeleer teej bna tegeed toruulj bna 1nas hurehgui endene gej bodoh uu bodood uz dee getel minii eej 52jil ongorood baihad ter huuhediinhee neriig ch martaagui bna torson odor aldsan odriig hurtel tiim l bna daa eh hun gej iim l bdag uym daa

  • З
    Зочин

    1 хүүхэд төрүүлсэн ч Шагнал өгдөг байх хэрэгтэй шдэ, 10 сар хэвлийдээ тээж, Улсынхаа иргэнийг 1- ээр ч гэсэн нэмсэн Гавъяаг нь үнэлдэг байх хэрэгтэй шдэ!

  • Б
    Батцэцэг

    Яагаад заавал нэг нас гэж миний ээж 6 хүүхэд төрүүлээд 2 хүүхдийнх нь 1нь 6сар 1нь 2настайдаа эндсэн тийм болохоор 1р одон авч чадаагүй хуулиндаа өөрчлөлт оруулж заавал 1 нас гэхгүй энэ хорвоод хүүхэд нь мэндлээд төрсний гэрчилгээ авсан бол болно гэж оруулмаар байна хүүхэд 9 сар тээх тийм амар биш шүү

  • Т
    Тогтох

    10 сар тээж төрүүлэх чинь эх хүнд маш их хүнд байдаг шүүдээ төрсөн эх бүрт өгөж болсонгүй юм байхдаа 10 төрөөр 5 хүүхэд нь хүн болсон ээжийгээ би хархаар миний сэтгэл ямар их өмөрж явдаг гэж саннаа гэх ийм ээжүүд олон байгаа .элэг зүрх,бие сэтгэл энэ тэрийг тооцож үзсэнгүй юу хүмүүсээ .😪😪😪😪😪

  • З
    Зочин

    Ямар тэнэг нь ийм хууль санаачилдаг бнаа хүүхэд төрөөд ч энднээ нэг хоноод ч эндэнэ шүү энэ хуулийг хүүхэдгүй хүн санаачилсан юм байхдаа хүүхэд төрүүлэхэд ямар хэцүү билээ