С.Наранцогт: Нүүрсний экспорт удааширч, хилийн цаана үйлдвэр лүү татан авалт багассан тул үнэ унасан

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
150
legacy:Narantsogt/04a.jpg

Нүүрсний үнэ унаж, хилийн цаана агуулах дүүрсэн тул экспорт удааширсан нь төсвийн орлого тасрах эрсдэл үүсэж байгааг эдийн засагчид сануулж эхэллээ. Энэ талаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтоос тодруулахад "Нүүрсний экспорт удааширч байгаа нь үнэн. Бид хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна. Нүүрсний экспорт гаргадаг хилийн гол боомтууд дээр өмнөд хөршийн агуулахууд байдаг. Эдгээрээс цааш үйлдвэр лүү нүүрс татагддаг. Одоогоор цаашид татан авах таталт багассан нөхцөл байдалтай байна. Үүнээс болж нүүрсний үнэ унасан. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаа. Гэхдээ бид тодорхой хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна" гэлээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хятадууд наймаа хийгээд мурсан хүмүүс. Яаж үнээ унагахаа нэг мэдэх бхөө. Жоохон эрүүлээр сэтгэж тоглох хэрэгтэй. Энэ ажилдаа толгой сийрэг залуусаа ажилуул! Таван цаасаа харамлаад бвл улам их хохирол амсан шүү

  • Z
    Zochin

    Цагаан сар нь болоод түр тэгж бга биз.

  • З
    Зочин

    Ухаа худгаа өөрийн. Болго. Тэгвэл өөр өнцгөөс. Харагдана

  • Э
    Энэ наран цогтой гэж жинхэнэ хулгайч

    Үүнийг шалгаач

  • B
    bb

    hariu arga hemjee avah geed bolovsuulj bn genee yuuch hiij chadahgui shuu dee ta nar bolovsorsoor btal buh ym ongorson bn daa ta narig huleegeel bj bhu te tiim surhi ym bol beltgeltei bhgui ysiin hud garuud

  • З
    Зочин

    hogiin hulgaich

  • Z
    Zochin

    Тэнэг өөдрөг гарууд шүү Монголыг хятадууд голыг нь зогоогоод амьдаруулаад байхаа мэднэ ээ

  • D
    ddd

    MCS.s uhaa hudagaa av.

  • З
    Зочин

    Үнэ өсгөх гэж байгаа юмуу энэ нөкөр

  • З
    Зочин

    Ажлаа өгөөч чи. Худлаа уурхайчны хувцас олоод өмсчихсөн дүрдээ итгэчихсэн ч сууж байх шиг

  • З
    Зочин

    Гэхдээ... Гэчжээ. Энэ бол төсвийн төслийг хэлэлцэж байх 2024 оны 7-9-р сард тодорхой болцон асуудал. Төсвийг дахин батлах үеэр байдал дэндүү ойлгомжтой болсон, нүүрснээс бид алдагдал хүлээж байсан. 24 оны төсөв хэдэн зуун сая долларын алдагдалтай гарч төдий хэмжээгээр гадаад өрийг нэмсэн. Оны эхний сард л нүүрсний худалдаанаас Монгол улс асар алдагдал хүлээж байна. Одоо нэг л арга бий. Би ноднингийн 9 сараас энэ талаар тасралтгүй бичиж байна. Хамгийн түрүүнд төсвийг тодотго. Тодотгохдоо орлого талд эхлээд бууруул. Дундаж үнийг 105$-оор төлөвлөсөн. Үүнийг 70$ болгож залруул. 2.5 тэрбум долларын орлого хасагдана. Тэгвэл үүнд тааруулж 6-8 их наяд төгрөгийн зардлыг тана. Өөр арга байхгүй. Болж өгвөл нөгөөдөр үзэглэх гэж буй хил холболтын гэрээг хойшлуулмаар байна. Гэрээний нөхцөл бол бүр аймшигтай шүү. 45$-оор 20 жилийн туршид 247 сая тонн нүүрсийг Хятадуудад сул өгөх шахалтын гэрээ.

  • Н
    Нар

    Чи бхад юу ч нэмэргүй

  • З
    Зочин

    Tsagaan nogoon sar n bolno hil gaalia haana hudaldaanii dain ornono todorhoi yuman deer noots tolovlogoo shuud bjidaggui yamar sonin yumbe, ersdeliin management bdguin bhda

  • М
    мулгуу

    Үйлдвэрийг мөнгөөр биш бүтээмжээр удирддаг юм л даа. Төлөвлөлт төлөвлөгөө байхгүй хүн монголыг ядууруулж байна.

  • З
    Зочин

    Ямар төлөвлөгөө хариу арга хэмжээ юм бэ худлаа шаах юм та нарт хийгээд байгаа юм байхгүй. Уурхайн ажилчид тээврийн жолооч нар л хийх ёстойгоо хийж байгаа