МУИС 2025-2027 онд хэрэгжүүлэх “Монгол хэл шинжлэл” 8 багц төслийн баримт бичиг, төлөвлөгөөг танилцууллаа

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:muis/tusul.jpg

Монгол Улсын Их Сургууль 2025-2027 онд хэрэгжүүлэх “Монгол хэл шинжлэл” 8 багц төслийн баримт бичиг, төлөвлөгөөгөө танилцуулсан /2025.02.07/ билээ. Энэхүү төслийг тус сургуулийн Монгол судлалын хүрээлэнд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, монгол хэл шинжлэлийн сургалт, судалгааны бусад байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран хэрэгжүүлнэ.

“Монгол хэл шинжлэл” 8 төслийн хүрээнд их сургуулийн стандарт монгол хэлний тайлбар толь бичиг, нутгийн аялгууны мултимодель толь бичиг, хүүхдэд зориулсан, түвшинд ангилсан тайлбар толь бичиг; гадаад хүн, монгол үндэстэн, гадаад улсад төрж өсөж буй монгол хүүхдэд зориулсан иж сурах бичгийг олон улсын сурах бичгийн стандарт, аргачлалын дагуу зохиох; монгол хэл, соёл, уламжлалын талаар цахим хичээл боловсруулж бүтээх, түгээх, орчин үеийн хэл шинжлэлийн онолын болон монгол хэлний хэм хэмжээ, хэрэглээний сурах бичиг зохиох; Монголын нууц товчооны цуврал ном бүтээх; орчин үеийн хэл шинжлэлийн онол, арга зүйн шинэлэг судалгааг танилцуулах ажээ.