CU-ийн худалдагч охины толгойг нь цохиж, агсам тавьсан эмэгтэйг 100 мянгаар торгожээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:2025/02/мэдээ.jpg

CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан хэрэг 2025 оны нэгдүгээр сарын 16-ны 02 цаг 50 минутын орчимд гарсан. Тодруулбал,тухайн эмэгтэй худалдагч охины толгойн тус газарт цохиж, агсам тавьсан байдаг.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс дээр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж,шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл тус дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж бусдын биед халдсан уг эмэгтэйд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Ташрамд дурдахад, нэгдүгээр сарын 14-ний 00:09 цагийн орчим “Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, кино үйлдвэрийн автобусны буудлын хажуугийн сүлжээ дэлгүүр дотор согтуу хүн агсам тавьсан хэрэг бүртгэгдэж байв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    g

    хохирсон охинд эмчилгээний зардал өгсөн юм болов уу? ямар нэг байдлаар хохирогч болоод цагдаад очихоор хохирогчтойгоо маш муухай харьцдаг, нэмж хохироод, цаг хугацаа маш их зарцуулдаг байсан. Харин сүүлийн үеийн залуу цагдаа эелдэг, харилцаа хандлага сайтай юм байна лээ.

  • З
    Зочид

    Зурагтаар энэ бичлэг гарсан бөгөөд худалдагч охиныг маш их дээрэнгүй харьцаж байсан. Хариуцлага нь маш бага бна. Хариуцлагыг өндөр тавьж байх хэрэгтэй.CU-ийн худалдагч нар голцуу оюутан байдаг бөгөөд ганцаараа ажиллах нь хэцүү ба "ХОЁР ХҮНИЙГ ХАМТ " ажиллахгүй бол ШӨНӨ хүмүүс их дарамталж, дээрэлхдэг тул 1 хүнийг ажиллуулах хэрэггүй санагддаг.

  • З
    Зочин

    энэ бол балай шийдвэр болжээ, хөөрхий охин балмад архичин авгайд толгойгоо хагалуулж эрүүл мэнд уомаар сэтгэл санааны хохирол амсаад үлддэг, архичин авгай ганц шил хямдхан архины мөнгөөр торгуулаад мөнгө нь сангийн сайд жавхлангийн орлогын төлөвлөгөөний хэрэгжилт болно, улмаар данхар төрийн тарган дарга нарын язартлаа идэж дуусаад дээд амаа арчих салфетик, жорлонд ороод доод амаа арчих 00 цаасны зардал болоод дуусна

  • З
    Зочин

    Худалдагч хохирч төр 100 000 төгрөгийн ашиг олов

  • З
    Зочин

    Бага. Байна. Амьд. Хүний толгой. Гэхэд. Багаар. Үнэлэгдсэн. Байна