Цагдаагийн нэр барьж “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн ослоор нас барсан“ хэмээн сүрдүүлж, 800 мянган төгрөг залилжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
40
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан үйлдэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, Энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр орон нутагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн рүү үл таних дугаараас холбогдож, “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн осолд орж нас барсан байна” ийм учраас танай дэлгүүрийг шалгана гэх нэрийдлээр 800 гаруй мянган төгрөгийг шилжүүлэн авч, бусдыг залилсан үйлдлийг шалгаж байна.

Иймд худалдаа эрхэлдэг, үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт даруй мэдэгдэнэ үү.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ЯЛЫН БОДЛОГО МУУ БАЙНА ХУ

    ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ ЧАНГА ХУУЛЬТАЙ БОЛГОМООР МОНГОЛЫН ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГ ГААРЛАА ШҮҮХЭЭР ОРООД ОРООД ХОХИРОЛ БАРАГДАХГҮЙ 6 Н ЖИЛ БОЛЖ БАЙНА ОДОО ХААНА ХАНДАХ УУ ШШГҮЙЦЭТГЭЛИЙН ГАЗАР АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНА АА

  • З
    зочин

    дээдсээ дуурайжээ дээ...

  • З
    Зочин

    Хулгай, залилан зах замбараагүй болсон ч Хуулийн сайд нь "Баячуудын хөрөнгийг хураана" гэх сайхан үгээр "Улныхан" бүднийгээ хуурсаар л. Дээдсийн маань хэлдэг үг Элбэгдорж, эсвэл хөрөнгө хураах. Бид түүнд нь дасчихаж.

  • И
    Иргэн

    Иймэрхүү залилан утгаа алдаж бн!! Хууль нь гууль юм даа!!!