ХЗДХ-ийн САЙД: Хүүг хамгаалалтад авах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас гаргасан ч өөрсдөө татгалзсан

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:utaa hohirogch/MPA PHOTO 2025-6750 (1).jpg

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг.

Уг гэр бүлээс цор ганцаараа үлдсэн хүү О.Одбаярыг мэдээлэл хийсний дараа иргэд түүнийг хамгаалалтад авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс тодруулахад "Хүүг хамгаалалтад авах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас гаргасан. Өөрсдөө татгалзсан. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Шаардлагатай бол өмгөөлөгчөөрөө дамжуулж, холбогдоно гэх асуудлыг ярьсан" гэлээ.