Сэтгэл гутралын эмчилгээ хийлгэж байгаад ажилдаа орсон багш 8 настай сурагчаа хөнөөжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:solongos/476612194_10231402397177968_2103811808297742840_n.jpg

БНСУ-д энэ сарын 10-нд буюу өчигдөр 8 настай бага ангийн сурагчийг багш нь хутгалж амйиг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Тухайн багш нь эмэгтэй бөгөөд сэтгэл гутралын оноштой эмчилгээ хийлгэж байгаад ажилдаа эргээд орсон багш байсан аж. Тэрбээр охиныг хөнөөснийхөө дараа өөрийнхөө амийг егүүтгэх гэж оролдсон чадаагүй эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тэрбээр охиныг нэг биш хэд хэдэн удаа хутгалж, амийг нь хөнөөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.