Автобусанд пиво уусан иргэн жолоочид хөөгдлөө гэж гомдол гаргажээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
40
legacy:avtobus/niitiin t.png

Автобусанд пиво задалж уусан иргэн жолоочид хөөгдлөө гэж Нийтийн тээврийн бодлогын газарт гомдол гаргажээ. Тодруулбал, иргэн И нь Х:2 “Шарга морьтын эцэс-7 буудал” чиглэлийн 25-016 гарааш дугаартай автобусны жолооч 21:05 цагт Шарга морьтын 5-р буудал дээр буулгасан. Автобусанд ундаа задалж уусан намайг жоохон согтуу байсан болохоор хөөж буулгасан. Шалгаж арга хэмжээ авна уу" гэх гомдол гаргажээ. Энэ дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын 25-016 гарааш дугаартай автобусны жолооч Б.Б-ыг шалгаж, автобусны хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн байна. Бичлэгт, иргэн И автобусан дотор согтууруулах ундааны зүйл /Лаазтай хөх өнгийн касс пиво/ хэрэглэж, улмаар автобусны шалан дээр асгасан тул жолоочийг шаардлага тавихад өөрөө бууж явсан байна. Иймд гомдол гаргагчийн буруутай үйлдэл гэж үзлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Автобусанд согтууруулах ундаа уусан бол жолооч хариуцлага тавих нь зөв шдээ. Буухгүй гээд эсэргүүцсэн юм бгаа биз. Жолоочийн зөв

  • З
    Зочин

    манай жагсах дуртай иргэд ерөнхийдөө иймэрхүү, эртээд 1,5 сая торгууль төлөөгүй нөхөр миний эрх хязгаарлалаа гээд ЗГ огцоруулах жагсаалын үеэр хэвлэлээр яриад байгаа харагдсан шүү

  • З
    Зочин

    Гомдол гаргаж энэ тэр юун эрх амьтан бэ

  • З
    Зочин

    хөөж гаргах нь маш зөв