Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ам.доллар 3458 төгрөгтэй тэнцэж байна
10

Монголбанкны зарласан албан ханшаар нэг ам.доллар 3458 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь нэгдүгээр сараас хойш 38 төгрөгөөр чангарсан дүн юм. Ханшийн мэдээллийг харвал, "найман шарга" валют арилжааны төвүүдэд ам.доллар 3500 төгрөгтэй тэнцээд байна.
Төгрөг суларч ам.доллар ийнхүү чангарч байгаа нь импортын өсөлтийн дарамт голлон нөлөөлж байгаа нь инфляцыг хөөрөгдөх амьжиргааны түвшин буурах, валютын урсгал татрахыг илтгэж буйг эдийн засагчид сануулсаар байна.



