СТАТИСТИК: Нийслэлд орон сууцны үнэ өмнөх оныхоос 13.3 хувиар өсжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:oron suuts/утаа байр.png

Үндэсний статистикийн хорооноос орон сууцны /м.кв/ үнийн статистик үзүүлэлтийг танилцууллаа. Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсөж, харин өмнөх сараас 2.0 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.