МАРГААШ: Улаанбаатарт -11 хэм хүйтэн, ялимгүй цас орно

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2026/01/d3.jpg

2025 оны 02-р сарын 14-ний 20 цагаас 2025 оны 02-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө хүйтэрч -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.