ҮЙЛ ЯВДАЛ: ААН-үүд татварын нэг хувийн хөнгөлөлтөө агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахтай холбоотой гэрээг үзэглэнэ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/03/82CC92F5-1EEA-4C61-9AE5-07FAA82131FC (1).jpg

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэе.

07:40-09:10 цагт: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатарыг эцсийн замд нь үдэх үйл ажиллагаа болно. Салах ёс гүйцэтгэх ёслолыг Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулна.

10 цагт: БОУАӨЯ-ны Хурлын танхимд аж ахуй нэгжүүд татварын нэг хувийн хөнгөлөлтөө агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахтай холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэнэ.

Холбоо барих: 80100107, 88059506

11:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно.

-Тусгаар тогтнолын талбайд Архангай аймгийн цагаан идээний нэгдсэн үзэсгэлэн худалдаа болж байна.

-МҮЭ-ийн Соёлын төв ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа гарч эхэлнэ.