Л.Энх-Амгалан: УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барина

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Enh-Amgalan said/291782561_342314134778584_7021408412175096576_n.jpg
legacy:Enh-Amgalan said/292947187_572993680868177_8854952134569907594_n.jpg

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан салбарын хуулиуддаа системийн шинжилгээ хийсэн талаар мэдээллээ.

Тодруулбал тэрбээр "Манай салбарт хэрэгжиж буй хуулиудад илэрч буй нийтлэг дутагдал нь хугацаа, хариуцах эзнийг бүрэн гүйцэт тодорхойлоогүйд байна.

Хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эзэн тодорхойгүй байснаас үүдэн хууль бүрэн гүйцэт хэрэгжиж үр дүнд хүрдэггүй. Үүнээс үүдэж нийгэмд үүсэж буй доголдлын суурь болж байна.

2025 оны УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна.

Цаашид хуулиа харилцан уялдаатай боловсруулах тогтвортой байлгах зөвлөмжийг ГБХНХЯ-ны удирдлагын багт өглөө" гэв.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Малчид ийн тэтгэврийн журмийг батлаачээ

  • З
    Зочин

    Энэ ЭМД арай юмаа ядаж 1.3 хувь болгох хэрэгтэй ш дээ. Хүмүүсийн цалин тэр чигээрээ та вар даатгалд яваад байгаа юм биш үү.. хүмүүс 2 хувийг ойлгохдоо нэг жилийн гэж ойлгож байгаа. Гэтэл 2 сая төгрөг цалин аваад 2 хувь нь 40000 . Тэгээд 40000*12 сардаа үржүүлэхэд 480000 .бодит амьдрал дээр даатгал их төлсөн ч чанартай үнэгүй үйлчилгээгээ авч чаддаггүй. Харин нэгэнтийм их даатгал төлж байгаа юм чинь эрүүл мэнддээ анхаараад явах юм бол урамшуулал олгодог систем рүү орох ёстой. . Урьд нь байсан ЭМД НД ийн санд байсан хөрөнгийг хаашаа орсонг ил тод болгох ёстой. Ард түмэндээ шударга хандах хэрэгтэй шүү.