Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НЗДТГ: Автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах эцсийн шийдвэр гараагүй
100

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор зах, худалдааны төвүүдийн ойролцоох замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Тиймээс НЗДТГ-аас замын ачааллыг бууруулах зорилготой энэ сарын 15-28-ны хооронд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх тухай иргэдээс санал асуулга авсан билээ. Тэгвэл дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар НЗДТГ-аас тодруулахад "Тэгш сондгой хязгаарлалт эцсийн шийдвэр гараагүй бгаа. Санал асуулгын дүнг нэгтгэсэн. Холбогдох байгууллагууд Засгийн газарт саналаа танилцуулна" гэлээ.



