АТГ гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/09/atgg.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 02 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс

12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх,

7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж,

2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн бөгөөд

одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 905 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт

12 хэргийг шүүхэд шилжүүлэх,

12 хэргийг хаах,

1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж,

2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 878 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.