П.Наранбаяр: Элсэлтийн шалгалт 2028 он хүртэл хуучин журмаар явагдана

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:naranbayar/dsbfb.jpg

Өчигдрөөс эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэлсэн билээ. Энэхүү шалгалттай холбоотой Боловсролын сайд П.Наранбаяр тушаал гаргалаа.

Тэрбээр "Сайдын гаргасан тушаалаар 2026 оноос эхлэн хэрэгжих ёстой байсан ЭЕШ-ын журмын өөрчлөлтийг 2028 он хүртэл хойшлуулж байна. Хоёрдугаарт, 10 дугаар ангид хүүхэд орж ирээд Монгол хэлний босго шалгалтаа өөрийнхөө боломжтой үед өгч болох боломжоор хангаж байна".гэв.

БҮТ-ийн захирал Г.Гантуяа: Энэ удаагийн ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа өчигдрөөс эхэлсэн. ЕБС-ийн 10, 11-р ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 17-19-нд зохион байгуулах ЭЕШ-ыг өгнө. Хэрэв Монгол бичгийн шалгалтад босго оноо нь 400-д хүрэх юм бол цаашид насан туршдаа энэ үр дүнгээ ашиглаад явах боломжтой. Хараахан 400 оноонд хүрээгүй хүүхдүүд 12 анги төгстлөө өгөх боломжийг бүрдүүлж байна.