“CU-гийн зардлаар БНСУ-д ажлын 5 хоног аялсан 15 төрийн алба хаагчийг АТГ-т өгч шалгуулна“

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин 32 сек
70
legacy:8 12/89999.jpg

Төрийн эрх бүхий алба хаагчид "CU"-гийн зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн гэх асуудлаар "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-гаас хэвлэлийн хурал хийлээ.

legacy:8 12/89.jpg

Тодруулбал тэд "Өөрсдийн бор зүрхээрээ амьжиргаагаа залгуулж байгаа жижиг худалдаа эрхлэгчид "CU"-д дарлуулж, зах зээлээ булаалгаж байна. 2016 оноос хойш ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо зөвшөөрлийн асуудлаар нийслэлийн үе үеийн дарга нартай ярилцаж байсан. Худалдаа үйлчилгээний чанараа сайжруулж 8-н нэрийн барааны дэлгүүр хүн амын төвлөрөл ихтэй газруудад байгуулъя гэхэд 50-80 сая төгрөг шаарддаг. Гэтэл 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын сүлжээ дэлгүүрт автобусны буудал бүрд шахуу зөвшөөрлийг нь өгч байна. Дотоодын жижиг ААН-үүд шударга өрсөлдөөнгүй зар зээлд дампуурахад хүрч байна. Нийслэлийн холбогдох удирдлагууд захиргаадалтын аргаар, авлига харж зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүндрүүлж байна. Худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгодог дунд шатны дарга нар авлигад маш их өртөж байгаа.

legacy:8 12/899999.jpg

"CU" компанийн санхүүжилтээр "нийслэл дүүргээс сургалт, аялалд оролцох хүмүүс" нэртэй нийт 15 хүнийг АТГ-т өгч шалгуулна" гэв.

Танилцуулсан нэрс:

Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн

Багануур дүүргийн менежер н.Бямбацэцэг

Нийслэлийн ХХААГ-ын Хяналтын хэлтсийн дарга, ахлах байцаагч н.Цэрмаа

НХХААГ-ын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл ахуйн хяналтын ахлах байцаагч Д.Дэлгэрбаяр

БГД-ын ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Г.Батсүрэн

БЗД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэнд-Очир

СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Цэдэнсүрэн

СБД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Жаргал

ХУД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Саруултуяа

ЧД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Булган

Багануур дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Хүрэлбаатар

Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын Худалдаа үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд

Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын хоол үйлдэрлэлийн газрын мэргэжилтэн н.Өлзиймаа

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    15 камерт шаахуу

  • З
    Зочин

    Заа тэр төрийн албан хаагчдаа шалгадаг бол шалгадаг юм байгаа биз энэ хэдэн балай авгай нарын ТҮЦ л сэргэх ёсгүй шүү, CU зэрэг байгууллагууд үйлчилгээний чанар өөр түвшинд гаргасан, орчны ариун цэвэр үлгэр жишээ нөлөөлсөн, олон залуу хүүхдүүд ажлын байртай болгосон шүү. энэ авгай нар угаадса шээсээ хувингаар гудамжруу цацдаг шөнө өдөргүй архидаад тамхи ширхэглээд сууж байдаг цаг өнгөрсөн шүү

  • З
    Зочин

    ТҮЦ ээр амь зуугчдын холбоо гэх аймаар сүртэй нэртэй холбооны ард байгаа үнэндээ олон ТҮЦ хүмүүст түрээсэлж мөнгө хүүлдэг энэ авгай нар одоо болио. иргэд ядаж битүү байр савтай, баталгаатай, хариуцлага хүлээх чадвартай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн газраар үйлчлүүлдэг болмоор байна шүү

  • З
    Зочин

    Энэ хэдэн авгай олон ТҮЦ ээ түрээсэлдэг бизнес нь дампуурчихаад үхлээ,үхлээ, бүү өөгшүүл

  • З
    Зочин

    гараараа дүүрэн алт зүүчихээд ТҮЦээр гол зогоодог гэж шаах юм ,муухай шантааччин авгай нар.

  • З
    Зочин

    ТҮЦ маань үүргээ гүйцэтгээд үеээ өнгөрөөсөн шүү дээ. ингээд л зууралдаад байхаар улс яаж хөгжих билээ. төр нь ч гэсэн хэдэн хэрүүлч авгай нарын үгээр ажлаа явуулдаг болбол хэцүү шүү. энэ хэдэн авгай нар болиочээ, цахим хуудсаар нэг орилоод ядаргаа

  • И
    иргэн

    Бас нэг атаа жөтөө хорсол өнгө мөнгө хүний ёс зүй ичих булчирхайг үгүй хийдэг юм байна даа. Холбоо нэртэй цалинжих арга хааяа хашгирчихаад л