О.Батхүү: Хуулийн шинэчлэлээр өмнө нь орлого 50 сая хүрсэн л бол шууд НӨАТ төлөгч болдог байсныг болиулж, 12 сарын хугацаанд 400 саяын орлого олсон бол НӨАТ төлөгч байхаар заасан нь сайн хэрэг

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
100
legacy:bathuu huulich/цф.jpg

Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэд, ААН-ээс санал авч буй бөгөөд НӨАТ төлөгчийн дүнг 50 саяас тооцог байсныг жилийн хугацаанд боруулалтын орлого нь 400 сая болсон бол НӨАТ төлөгч байх заалт тусгажээ.

Энэ талаар хуульч О.Батхүү "Одоогийн хуулиар борлуулалтын орлого 50 сая хүрвэл НӨАТ төлөгч болдог. Тэгвэл энэ босгыг 400 сая болгож байгаа юм байна. Үүнээс гадна, хамгийн чухал нь, 400 саяыг дараалсан 12 сарын орлогоос тооцохоор болж. Өмнө нь орлого 50 сая хүрсэн л бол шууд НӨАТ төлөгч болдог байсан бол энэ удаа 12 сарын орлогоор хязгаарлана гэсэн үг.

Энэ нь 12 сарын хугацаанд 390 саяын борлуулалтын орлого олсон бол НӨАТ төлөгч болохгүй гэсэн үг. Энэ бол жирийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш том дэмжлэг болох юм.

50 саяын босго даваад НӨАТ төлөгч болсон хүмүүс хувьд шилжилтийн үеийн зохицуулалтаар харьяа дүүргийн татварын хэлтэст цахимаар хүсэлт гаргаж, НӨАТ төлөгчийн бүртгэлээ цуцлуулж болох юм байна" гэв.

legacy:tatvar/480431711_611125698545226_1305266081527223427_n.jpg legacy:tatvar/480230154_611125481878581_698176493637984641_n.jpg
Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Bryanbreaf

    Immerse yourself in the world of cutting-edge technology with the global version of the POCO M6 Pro, which combines advanced features, stylish design, and an affordable price. This smartphone is designed for those who value speed, quality, and reliability. Why is the POCO M6 Pro your ideal choice? - Powerful Processor: The octa-core Helio G99-Ultra delivers lightning-fast performance. Gaming, streaming, multitasking—everything runs smoothly and without lag. - Stunning Display: The 6.67-inch AMOLED screen with FHD+ resolution (2400x1080) and a 120Hz refresh rate offers incredibly sharp and vibrant visuals. With a touch sampling rate of 2160 Hz, every touch is ultra-responsive. - More Memory, More Possibilities: Choose between the 8/256 GB or 12/512 GB configurations to store all your files, photos, videos, and apps without compromise. - Professional Camera: The 64 MP main camera with optical image stabilization (OIS), along with additional 8 MP and 2 MP modules,

  • S
    Soylerdene

    Demjij bn

  • D
    Dorj

    Сайн юм шиг муу үр дагавартай төсөл. Учир нь 1 -2 тэрбумын борлуулалттай компаниуд 2 —5 иргэн дээр хуваагаад нөат төлж арай чүү хэвшсэн соёлоо больно. Ер нь 5 ч юмуу тэрбумаас доош иргэн, аа нэгжүүд харамгүй төлөх 3 хувь жигд болговол зөв биш үү!

  • Ц
    Цацрал

    Ёстой зөв шийдвэр байна. Бизнес эрхэлж эхлэж байгаа залуу улсуудад хэрэгтэй шийдвэр байлаа баярлалаа

  • Б
    БАТЦЭНД

    400 сая болгохыг дэмжиж байна.

  • Д
    Д.Дуламсүрэн

    1.НӨАТ ын татвар авахдаа орлогоос биш ашгаас татвар авдаг байх 2. НӨАТ ын босго 400 сая болгохыг 100% дэмжиж байна. Гарааны бизнес эхлүүлж буй хувь хүн, аж ахуйн нэгжид маш том дэмжлэг болно гэдэгт 100% итгэлтэй байна.

  • B
    Batsukn

    Durbun zuun say zubshuur ch baina

  • Т
    ТҮВШИН

    390 саяын борлуулалтын НӨАТ гэсэн төслийг дэмжиж байна

  • Х
    хүннү

    ХХОАТ-ыг 1%-иар авч байгаа. Иймээс ХХОА Т-ын тайлан гэж балай зүйлээ боль. Шууд л 1% ногдох татварын дүнгээр нэрэмжлэхээ явуул. Иргэд эхний хагас жилд татвараа төлдөг болго.

  • З
    Зочин

    Хувь хүний орлогын албан татварын хувийг мөн ААН-үүдийн ашгийн татварыг тус бүр 3-5 хувь буулгавал цаг үеэ мэдэрсэн иргэдийн эрх ашгийг тодорхой байдлаар хангасан оновтой шийдвэр болно доо.