А.Баяр: Иргэдийн 68 хувь нь ТЭГШ СОНДГОЙ дугаарын хязгаарлалтыг дэмжсэн. Судалгаанд эргэлзэх зүйлгүй. Хүн болгонд таалагдсан шийдвэрийг гаргахад амаргүй

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:2025/08/bayarr.jpg

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахаар иргэдээс санал авсан билээ. Санал асуулга дууссан бөгөөд оролцсон иргэдийн 68 хувь нь дэмжиж саналаа өгсөн байна. Энэхүү санал асуулгын дүнг маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үүнийн дараа эцсийн шийдвэр гаран

Тэгвэл НИТХ-ын дарга А.Баяр "Автомашины дугаарын хязгаарлалт хийх эсэх тал дээр 10 сайтаар санал асуулгыг нээлттэй явуулсан. Түүнчлэн нийслэл өөрийн сайт дээрээ ч санал асуулга авсан. Иргэдийн 68 хувь нь дэмжсэн. Судалгааны байгууллагатай хамтарч ажилладаг тул судалгаанд эргэлзэх зүйлгүй. Хүн болгонд таалагдсан шийдвэрийг нэг дор гаргахад амаргүй. Нийгэм гэдэг чинь янз бүрийн бодолтой хүмүүсээс бүрддэг" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дэмжээгүй иргэд олонх нь байсан шүү хүний эрхийг хөсөрдүүлдэг энэ засгийг яая даа

  • З
    Зочин

    зөв шүү тэгш сондгойг дэмжинэ цаашдаа ч дэмжинэ

  • Х
    хүннү

    За болиорой хэн дэмжсэн юм. Дэмжихгүй гэсэн санал олонх байснаа яг дүн гархаар цөөнх болсон. Сонгуулийг яг ингэж луйварддаг юм байна. Зүгээр ажил гэр хоёрын хооронд яваа хүмүүсийг нөгөө Нямбаатарын “хөдөөнийхөн махаа зараад Нарантуулаар ордог” гэдэг шиг “машинтай болгон юм цуглуулж явдаг” гэж ойлгож болохгүй.

  • З
    Зочин

    Шаадаг новшнууд вэ. Дийлэнх дэмжээгүй. Санал асуулыг засварласан байна.

  • Z
    Zochin

    Даварсан юм бэ? Хүний эрхэнд халдсан эргүү бэ?? Болиорой та нар