Х.Нямбаатар: Барилгын тухай хууль, барилгын стандартыг бүхэлд нь өөрчилж, иргэн, ААН өөрийн газар дээрээ барилга, байшин барихдаа хэн нэгнээс зөвшөөрөл хүсдэг байдлыг болиулна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
180
legacy:nyambaatar hotiin darga/shine zurag/n.png

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд иргэдийн өмчийн эрхтэй холбоотой заалтуудыг тусгах шаардлагатай байгаа талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.

Тэрбээр "Иргэн, аж ахуйн нэгж өөрийн газар дээрээ барилга, байшин барихдаа “Би ийм байшин барих гэсэн юм аа. Та зөвшөөрөл өгөөч” гэдэг нэг ийм ойлгомжгүй тогтолцоо манайд бий. Цаашид үүнийг больцгооё. Барилгын тухай хууль, барилгын стандартыг бүхэлд нь өөрчлөх шаардлага байна.

Харин эсрэгээрээ бүх зүйлийг ойлгомжтой ил тод болгоё. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд аль дүүрэг, аль хороололд хэдэн давхар, ямар хийц загварын барилга, байшин барих тухай тодорхой зааж, нэгдсэн байдлаар төлөвлөж өгье. Хэн хэндээ ойлгомжтой.

Заавал хэн нэгнээс зөвшөөрөл хүсэх шаардлагагүй болгож өөрчилье. Цаашид барилга эхлүүлэх зөвшөөрөл зэргийг ч гэсэн эргэж харах шаардлага байна" гэв.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Идиот

  • H
    Hurdan hariu

    Hotiin tuvd tuv zam daguu 2 tutsnii gazartai umchilsun teren deeree 5 davhar lifttei gonzgoi nariihan yum barichuul boloh yumuu

  • З
    Зочин

    Өөрийн өмчлөлийн газар, эзэмшил газрын алинд нь энэ журам үйлчлэхийн болоо? Хоёуланд нь үйлчлэх үү? Хариу өгвөл сайн байна.

  • З
    Зочин

    Зөв. Солонгос улс аппартментуудаа нэг л зургаар хийдэг нь эвтэйхэн харагддаг. Мөн хаус хувийн барилгуудынхаа зургийг нэг стандартаар гаргадаг нь хэмнэлттэй.

  • А
    Архитектур

    Зөв дэмжиж байна... Гэхдээ 1.БАРИЛГА барих үйл ажиллагаа... 2. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах барилгын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлууд нэг бүхэл бүтэн цогц системийн ажилбаруудын эхний нэг хэсэгхэн СТАНДАРТ ын нарийвчилсан процессын хэсэг шүү... Хольж хутгамааргүй байна... Мэргэжлийн эксперт төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахыг зөвлөе... Газар олголтын АВИЛГА ын асуудалаа шийдэх гээд САЛБАРЫН мэргэжлийн системүүдийг нурааж болохгүй... Улс төрчдийн хотын Захирагчын эрх мэдлээ мэргэжлийн СТАНДАРТ ын эрх зүйн тогтолцооноос салгах хэрэгтэй...

  • Z
    Zochin

    Ter suvshuurul ter chigweree avilgal.baisan..busdiin gazar luu ch bitgii dairaisai..

  • З
    Зочин

    Хашааныхаа газар дээр Монголын хамгийн өндөр , хамгийн анхны 100 давхар цамхгийг барихаар

  • Б
    Боль

    Ийм замбараагүй неолиберал юм байж болохгүй дураар нь тавьбал бүр салбар дампуурна стандарт шаардлага байх хэрэгтэй тусгай зөвшөөрөлд ч ялгаагүй

  • З
    зочин

    Өөриын газар дээрээ дураараараа барилга барих биш нэг стандартаар зөвхөн ийм барилга ингэж барь гэсэн зөвшөөрөлтэй болгох гээд байгаан биш үү? Өөрөөр хэлбэл би ийм байшин баръя гэхгүй, чи ийм л байшин барь гэж тулгах юм байна. Коммунистууд үнэхээр хөгжлийн садаа юмаа. Бүх юмыг өар дээрээ төвлөрүүлж бүхнийг нэг гарт зангидах тэгээд цаашдаа хаан болох гээд байхын.

  • З
    Зочин

    Өөрийн өмчлөл эзэмшил газар дээр яагаад ААН үүд барилга барьж бизнесээ өргөжүүлж болохгүй гэж ... Бичиг баримт цаас зөвшөөрөл гэж явсаар хамаг цаг заваа барж байгаа нь үнэн шүү.

  • З
    Зочин 132..

    Хүн болгон өөрийн газар дээр буруу зөв харсан ямар ч баталгаагүй барилга бариад байвал яах вэ. Энэ хоын дарга гэгдэх Нямбаатар Хотын ерөнхий төлөвлөлт гэдгийг мэддэггүй хүн юм шиг байгаа юм.

  • З
    Зочин

    Нямбаатар аа. Сүүлийн үед өөрийг чинь мэдлэг муутай татварын байцаагч хүн юмаа гэж харж бгаа шүү. Татвар нэмээд өнөө түгжирэл буурсан нь хаа байна?! Итгэл буурах гээд бна шүү.

  • З
    Зочин

    Хотод барилга бариулж тэнэгтэхээ зогсоо

  • У
    Ухаантай өвгөн

    Тэглээ гд юү дээрдэх юм..Тэр барилгын компаниуд нь барилгаа барьдаг ч үгүй..сууриа ч ухаж чадахгүй олон жил блж иргэдииг хохироож бгааг яагаад ярихгүй бнаа..малаа..

  • О
    Ойлгомжгүй

    Ойлгомжгүй ААН дураараа л хэд ч бай ан хэдэн давхар байсан хамаагүй барилга барьчих юм уу

  • М
    Мммм

    Барилга барих амархан шдээ зөвшөөрөл бичиг цаас бол ээ бүү үзэгд гэмээр хамаг мөнгө ажил үрсэн там там

  • Г
    Г.Цолмон

    Энэ бол үнэхээр зөв хандлага,дэмжиж байна.Шавар амбаар биечлэн барьж үзсэн зовлон зүдгүүрийг нь ойлгоно.Шар махтай нь хатаана шүү дээ.

  • I
    Irgen

    Mash zuv. Gol ni tuluvlultuu zuv todorhoi bolgoh heregtei.