Ам.долларын ханш тогтвортой байна

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:mungu/doolar.jpg

Монголбанкны зарласан өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 3459 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь сүүлийн тав хоног албан ханш тогтвортой байгаа дүн юм.

Ханшийн мэдээллийг харвал, арилжааны банкууд нэг ам.долларыг 3477 төгрөгөөр зарж байна. Харин валют арилжааны "найман шарга" төвд 3475 төгрөгөөр авч 3485 төгрөгөөр арилжиж байна.