Төгрөг, валютын хадгаламж буурав

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:mungu/gadaad dotood mungu.jpg

Үндэсний статистикийн хорооны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлийн тайлангаар төгрөгийн хадгаламж нэгдүгээр сард 21.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 338.1 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 их наяд төгрөг буюу 26.8 хувиар өссөн юм.

Төгрөгийн хадгаламжийн бүтцийг харвал дийлэнх нь буюу 87.1 хувийг иргэдийн хадгаламж эзэлж байна. Энэ нь 18.9 их наяд төгрөг гэсэн үг. Мөн 2.8 их наяд төгрөг буюу 12.9 хувийг аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж эзэлж байна. Харин валютын хадгаламж 4.8 их наяд төгрөг байгаа нь өмнөх сараас 18.1 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 94.8 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.