Өрхийн сарын дундаж зарлага 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150 мянган төгрөгөөр нэмэгджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:mungu/MPA-PHOTO-1-0170.jpg

ҮСХ-ноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2024 оны 4 дүгээр улирлын дүнг танилцуулсан. Эл судалгаанаас харахад, нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлага 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150.9 (9.1%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 27.7 мянган төгрөгөөр буурсан байна. Мөн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлага 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 147.8 (9.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит зарлага 9.1 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний зардал дунджаар 118.9 төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.