Ганцмод боомтод 224 ам.доллароор борлуулж байсан Монголын коксжих нүүрс 120 ам.доллар болж борлогдохгүй, овоорчээ

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин 5 сек
150
legacy:tuuhii nuurs.jpg

Ганцмод боомтод өнгөрсөн онд тонн тутам нь 224 ам.доллароор борлуулж байсан коксжих нүүрсний үнэ энэ жил 120 ам.доллар болжээ. Тодруулбал, нүүрсний үнэ 12 удаа 44-45 хувиар буурсан болохыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог хэлэв.

Тэрбээр яриандаа өнөөдрийн байдлаар Ганцмод боомтод нүүрсний агуулахууд дүүрч, Монголын нүүрс 4.9 сая тонныг давж цааш борлуулагдахгүй нөхцөл байдалтай байгааг онцолсон. Энэ талаар хэлэхдээ "Нүүрсний үнэ унасан нь манай улсаас илүү Хятадын зах зээлээс хамаарч байна. Ялангуяа, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналттай холбоотой. Эрэлт нь суларч нийлүүлэлт ихэссэн. Өөрөөр хэлбэл, нүүрсийг худалдан авах сонирхол буурсан гэсэн үг. Тиймээс худалдааг идэвхжүүлэхийн тулд Хятадын үнэ ханштай ойролцоо болох, уян хатан байх талаас Монголын хөрөнгийн биржтэй хамтран судалж байна. Яг одоогоор тодорхой шийдвэр гараагүй.

Тээвэр зохион байгуулалтын хувьд 1500 болгох боломжтой. Гэвч Монголын экспортлох нүүрс Ганцмод боомтын талбайд цаашаа борлуулагдахгүй үлдэж байна. Худалдан авагчидтай уулзах үед хамгийн гол нь арилжсан нүүрсний үнэ өндөр байгаа учраас борлуулж чадахгүй байна.

Монголын нүүрсийг экспортлох чиглэлд хамтарч ажиллаж буй байгууллагуудаас энэ нөхцөл байдлыг ойлгохыг илэрхийлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд Ганцмод боомтод 2.9 сая тонн нүүрс байсан бол одоо 4.9 сая тонныг даваад байна. Агуулахууд нь дүүрсэн, цааш борлуулагдахгүй нөхцөлтэй байна" гэлээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Mgl

    Kkkkkkkk ugaasaa nuurs 2-jil bolood nymatdag ym.hytad manaihiig guina gej yu soliotsgoogood bga ym.hydatad nuursee ogiin gesen delhiigeer duuren nuurstei ulsuud bn.joohon ym unshij sudlaach erguu harnhui buduuleg uhernuudee

  • S
    Ss

    Зархаа больчих тэгээд аяаандаа гуйгаад ирнэшд 2том гүрний дунд байж арчаагүй маа сда наад толгой тархиа ажилуулалдаа

  • З
    Зочин

    ЭТТ эргүү удирдлагуудыг халж явуул гэрээний дагуу нүүрс олборлож ачуулдаг бүздээ учирсан хохирлыг ТУЗ гишүүдээр төлүүл

  • З
    Зочин

    Оюун

  • З
    Зочин

    Буцаагаад аваад ирээч

  • З
    Зочин

    Зам зуураас нь цавчаа хийхээр болж

  • Х
    Хуульгүй

    Хуцдаг муу худалч хулгайч вэ сда чинь. Хятадын үл хөдлөхийн зах зээлийн уналт нүүрстэй яаж холбогдоно гэж. Гангийн үйлдвэрүүд хэрэглэдэг биздээ. Энэмуу хулгайчууд албаар хужаатай хуйвалдаж Монголын коксжих нүүрсний үнийг унагааж байгаа.

  • З
    зочин

    Төр оролцсон салбар болгоноо самараад хаядаг биздээ. БЭТ гэж гарч ирээгүй байхад нүүрс ч ханш өндөр, жолооч нарын цалин ч өндөр байсан даа. БЭТ бирж 2 л нүүрсний салбарыг самарчлаа

  • Z
    Zch

    Birjeeree zar.Avah uls baij l baigaa. Zarah ni alba uu.Undesnii kompaniudaa alt olborluulah chigleld yaraltai shiljuul.

    • Х
      ХАРИУЛТ

      Хаанаас ямар улс авах юм. Хоёр хөршөө давуулаад

  • З
    Зочин

    Угаартуулж үхээд байгаа ард иргэддээ зарчихвал яасан юм бэ

  • W
    Www

    Ereltees n ihiig hymd uguud bwal hog l boldiin bfa bzd

  • З
    Зочин

    Хэцүү2

  • З
    Зочин

    Жинхэн донгосдог долгор байнадаа

  • Т
    Тэнгэр

    АНУ БНХАУ с ган бүтээгдэхүүнийг худалдан авахгүй болсонтой холбоотой шүү.