Гадагшаа зугаалж, мөрийтэй тоглож валютын нөөцөө шавхсандаа Монголбанкны Ерөнхийлөгч болон Лу.Гантөмөр сайдаас “УУЧЛАЛ” гуйх хэрэг гарах нь…

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 5 мин 15 сек
470
legacy:ediin zasagchid/lhagvaa-1.jpg

Нүүрсний үнийн уналт, экспорт саарахтай зэрэгцэн валютын нөөц толгойн өвчин болох нь. Нийт экспортын 90 гаруй хувь нь зөвхөн Хятад, тэр дундаа ганц түүхий эдээс орлого нь хамааралтай эдийн засгийн мотор нь болсон валют шавхарч, элгээрээ хэвтэх шахаж байгаа нь иргэд бид буруутай юм байх.

Улаанбаатарын утаа, түгжрэлээс залхсан монголчууд Зүүн өмнөд Азийн орнууд руу дайжиж Эрээн Жининь, Хөх хот, Вьетнам, Тайландыг зорьж валют зөөсөн гэнэ. Бас автомашин худалдан авах нь хүртэл буруу юм байх. Ийм утгагүй тайлбарыг Монголбанк жишим ч үгүй тайлбарлах боллоо.

Иргэд нь гадагшаа аялснаас болж жилд нэг тэрбум төгрөгийг гадагшаа урсгаж байгааг тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнэг ч үгүй ярьж сууна. Тэрбээр "Аялал жуулчлал дээр нэг тэрбумын хасах баланс үүсдэг" гэж сүүлийн үед ам нээх бүртээ ярих боллоо.

Үүнийг тайлбарлахдаа цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэнтэй холбоотой хэрэглээ өссөн гэх. Энэ талаар Хэдийгээр бид Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээ авч байгаа ч зөрөөд монголчуудын гадагш хийх аялал нэлээд өндөр түвшинд хүрсэн. Тэтгэвэр, цалин өссөнтэй уялдаад өрхийн орлого сүүлийн хоёр жилд өссөнтэй холбоотой хэрэглээ нэлээн өндөр байна" гэж ам нээх бүртээ ярих боллоо.

Валютын нөөцийг харвал, шинэ оны босгон дээр 5.5 тэрбум ам.доллар /5.509.82/-ыг давж түүхэн дээд хэмжээнд хүрснийг зарлаж байсан бол энэ оны нэгдүгээр сард 4.8 тэрбум ам.доллар /4.88.4.28/-ын нөөцтэй болсон нь -11.24 хувиар буурсан үзүүлэлт байв.

Ганцхан сарын дотор хагас тэрбумаар нөөц дундарч 625.592.000 төгрөг валют болж гадагшаа урсчээ. Төв банкны Ерөнхийлөгчийн тайлбараар бол энэ зардал нь иргэд л гадагшаа аялж мөнгө үрснээс болсон хэрэг.

Бодит байдал дээр иргэдээ адлаад буй аялал жуулчлалын үйлчилгээ, автомашины хэрэглээнээс ч илүү улсын төсвийг тэлэх байдлаар төвбанкны “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ээс гажих байдлаар цалин тэтгэвэр, халамж нэмэгдүүлж, ямар ч хэрэгцээгүй соёлын ордон, хөшөө дурсгал барих байдлаар урсгал зардлыг тэлдэг нь импортыг өдөөж инфляц халах шалтгаан болж байгаа нь нууц биш. Мөнгөний бодлогын хороо нь хүртэл төрийн зардал импортыг өдөөж буй талаар тайландаа дурдсаар ирсэн. Тус хорооны нэгдүгээр сарын тайланд

Төсвийн орлого бүрдүүлэлт сайн байж, төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оноос 5.4 их наяд төгрөгөөр өссөн бол төсвийн зардал өмнөх оноос 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байна.

Төсөв үргэлжлэн тэлж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийг 2024 оны эцэст хуваарилсан, цаашид 2 удаа хуваарилахаар хүлээгдэж байгаа нь өрхийн хэрэглээгээр дамжин инфляцын дарамтыг нэмэгдүүлэхээр байна

Цалингийн өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт үргэлжлэн эрчимжих, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдах зэргийг харгалзан бодлогын төлөвийг чангаруулж, төгрөгийн болон гадаад валютын ЗБН-ийн хэмжээг тус бүр 2 нэгж хувиар нэмэгдүүлж 13 хувь, 18 хувьд хүргэх, бодлогын хүүг хэвээр хадгалах тухай санал гаргасны дагуу шийдвэрлэсэн.

Үндэсний статистикийн хорооны 2025 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн зардлын бүтцийг харвал зөвхөн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн зардал гэхэд 2024 оны нэгдүгээр сард 18 тэрбум байсан бол 2025 оны нэгдүгээр сард 22.5 тэрбум болж өссөн дүнтэй байна. Мөн бараа үйлчилгээний зардал энэ оны нэгдүгээр сард 29.1 тэрбум байсан бол өнгөрсөн оын мөн үед 24.7 тэрбум байгаа юм. Зөвхөн эндээс харахад л сая ч биш хэдэн тэрбумаар зардал өссөн нь манайх шиг хэрэглэгч орны хувьд импортыг өдөөх том дарамт болно.

legacy:ediin zasagchid/zardal.jpg

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөрийн танилцуулснаар, 2024 оны нэгдүгээр сард 369 сая ам.долларын бараа импортолсон бол энэ оны нэгдүгээр сард 402 сая долларын бараа импортолсон нь 9 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүнд бас л суудлын автомашины импорт 16 хувиар өсч, өнгөрсөн жил нэг тэрбум ам.доллараар автомашин худалдан авсан нь нөлөөтэй гэнэ.

Угтаа бол ардчилсан улсад амьдарч байгаа л бол иргэд нь санхүүгийн боломж нөхцөл нь сайн байвал хэдэн ч машинтай, хүссэн үедээ гадагшаа аялах эрх нь нээлттэй. Атал энгийн хэрэглээнийхээ төлөө эдийн засгаа татаж унагасан гэж Төв банк нь адлах хүртлээ бид дампуурчээ.

Үнэндээ Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан гэгчээр түүхий эдийн орлого өндөр байхад үрэлгэн загнаж элдэв халамж нэмж, бэлэн мөнгө тарааж орлогоо өөдрөгөөр төсөөлж төсөв тэлсний гороор төлбөрийн тэнцэл эхнээсээ алдагдалтай гарч байна.

2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл ашигтай 622.3 сая ам.долларын ашигтай гарсан ч 2023 онтой харьцуулахад урсгал данс 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарав. Энэ онд 83 сая тонн экспортлохоор төлөвлөж 33.9 их наядын орлого төсөөлж алдагдалгүй гэх төсвийг өөдрөгөөр баталсан ч өнөөдрийн байдлаар /хоёрдугаар сар/ экспорт 1.6 тэрбум ам.доллар байна. Нүүрсний биет хэмжээ 7 хувиар өссөн ч үнэ 35 хувиар буурсан болохыг Л.Гантөмөр ярив. Угтаа бол энэ эрсдлийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ч тэр, эдийн засагчид нь сануулсаар байтал нүдэн балай чихэн дүлий ямар бодлогогүй шийдвэр, өөдрөг төсөв баталсны гор нь өнөөдөр толгой руу дэлсэх шиг болж байна.

Харамсалтай нь, эдийн засгийн бодлого тодорхойлдог Эдийн засгийн хөгжлийн сайд нь хүртэл өөрсдийн бодлогогүй шийдвэрийн алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй, намаа өмөөрсөн үү , нэрээ бодсон уу муу л бол хар захын хойд овоохой гэдэг шиг валютын нөөц буурсанд мөрийтэй тоглоом тоглосон, банкнаас зээл авсан иргэд буруутай гэх тайлбарыг яриад сууж байна.

АМ.ДОЛЛАР МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ТӨЛБӨРТ ГАРААД БАЙНА

legacy:Gantumur Lu/326301435_1140817216616933_2849076990865950875_n.jpg

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр: Ханшийн уналт 40 төгрөгөөр суларсан байсан, өнгөрсөн долоо хоногт 4 төгрөгөөр суларсан байна. Орж ирсэн доллараа зах зээл рүү хийж байгаа. Хамгийн гол зүйл бол мөрийтэй тоглоом, импортын хэт өсөлт. Ам.доллар мөрийтэй тоглоомын төлбөрт гараад байна. Цахим мөрийтэй тоглоомыг хаах хэрэгтэй. Саяны өр авлагын харьцаа. Маш их хэмжээний өр тавиад гаднаас юм худалдан авч байна, машин авч байна. Өр авлагын харьцааг жилдээ олж байгаа орлогынхоо хэмжээнд худалдан авалтаа хий гэдэг зүйл рүү явбал ялгаагүй л эрэлт шүү дээ гэсэн.

Тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр ийм тайлбар өгсөн нь бодлого тодорхойлогчийн хувьд даан ч ичмээр. Иргэдийнхээ халаас руу өнгийж буруугаа чихэхээс илүү бодит асуудлаа учирласан бол өнөөдөр иргэдэд илүү хүрэх байлаа. Үнэхээр 80 их наяд хүртэл тэлсэн эдийн засагтай 5.5 тэрбум ам.доллар хүртэл өссөн валютын нөөцтэй улсад эрхэм сайд, дарга нарын ярьж байгаа шиг иргэн Болдоо, Амраа нар мөрийтэй тоглоод валютын нөөцийг хэдэн сая, тэрбумаар нь шавхсан гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Харин ч урагшгүй төрийн балгаар бид өнөөдөр дахиад бүсээ чангалах дээрээ тулаад байна

Хуваалцах:470

СЭТГЭГДЭЛ (47)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Onexbet Melbet. Poker telegram luiwar geed heden terbumaar gadagshaa garsan harin zugaalhad neeh ih mongo uregdehgui bh shuu tsahim hynalt saijruulmaar ym. Ter melbet onexbet edriin dans huleej awdag dansiig tsartsaah heregtei

  • А
    Ард

    Чи өөрөө валютаа захиран зарцуул, ол.

  • М
    Монголдоо алах үзэх тав тухтай

    Аялал жуулчилаж бгаа хүмүүс буруугүй шүү аялал жулчилалын яам монгол улсаар дурсамж дүүрэн аялалах боломжйын нээж өгөх хжрэгтэйшдээ

    • З
      Зочин

      Олигтойхон цэвэр бие засах нойлгүй байж, яаж тав тухтай дурсамж дүүрэн аялах билээ дээ?

  • E
    Ene hudal yrij bna

    Nvvrsee ed nar yuanaar zarj bgaa biz dee $-t hamaagui shvv dee

    • З
      Зочин

      Харин тиймээ! Нүүрсээ юаниар зарж болмоор л юм, тэртэй тэргүй ихэнх хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг урдаас л авч байгаа юм чинь?

  • З
    Зочин

    Энэ эдийн засгийн талаар А ч бхгүй нөхөр яагаад эз хөгжлийн сайд болчихдог билээ. Хурдан болиулах хэрэгтэй

    • З
      Зочин

      Tanil tal hamaatan sadan nz nohdiin shahaanii hun

  • Ү
    Үнэнийг л өгүүлнэ

    Үе үеийн төрийн томчууд, УИХ эрэгтэй гишүүд ажлын айлчлал нэрийн дор гадагшаа явдаг... яг үнэндээ тэд казино-д очиж л тоглопог. Казинотой буудалд буудаг. Эмэгтэй гишүүд брэндийн дэлгүүрүүдээр л хэсдэг ажилтай явцгаадаг.

  • Ү
    үоооо

    Ямар ч мэдлэггүй хүн

  • Ж
    ж

    хуцана биз!!!

  • З
    Зочин

    Монгол банкны ерөнхийлөгч огцорч өгдөггүй хувалз шиг новшийн хулгайч нэг байнааа новш минь ажилаа өгөөд зайлаачээ

  • З
    Зочин

    Гадаадад зугаалаад бгаа юм бхгүй, аргагүй дээ утаанаас зугтааж бн

  • C
    Chayon

    Иргэн баян бол улс баян та нар иргэд аль болох хичээж байхад битгий давраад бай өөрсдийнхөө юу хийж байгааг хараад ичих булчирхай байна уу

  • З
    Зочин

    Эргүү мал, бусад руугаа буруугаа бүү чихэж бай, та нар энэ ул с орныг удирдаж жолоодож байгаа биздээ

  • З
    ззз

    МУРИЙТАЙ ТОГЛООМ ТОГЛООД УЙЧЛАЛ ГУЙГААД ДУУСАХ ЮМ. ЕР НЬ ЭРХ ДАРХТАНГУУД ТРИЙН БАНКНЫ МӨНГӨӨР МУРИЙТАЙ ТОГЛООМ ТОГЛОЖ БОЛНО ГЭЭД ҮНДСЭН ХУУЛИНДАА ЗААЧИХМААР ЮМ.

  • З
    Зочин

    Энэ2 ыг огцруул

  • З
    Зочин.

    Төр ард түмэн рүүгээ буруугаа чихээд хэрэггүй ээ. Яг үнэн чанартаа бол төр гэхэд хэцүү төртэй байна. Төргүй гэсэн тодотгол хийе дээ.

  • З
    Зочин

    Ерөнхийлөгчөөсөө эхлээд л тоглодог санагдахын тэгээд арга хэмжээ авч чадахгүй юм чинь тэр тухай яриад хэрэггүй байхаа хахаха

  • Z
    Zochin

    Угаар утаагаа багасгах талаар төрийн зүгээс зохицуулж чадвал ийм их мөнгө гадагшаа урсахаас урьдчилан сэргийлж чадна!!!

  • З
    Зочин

    1989 oнд лхагвасүрэн монгол банкинд теллер байсан юм төрөл арилжах гэ Ж

  • З
    Зочин

    Хуцдагийн тогныхоо мөнгийг ч дийлэхгүй байхад тог тэтгэвэрээс хэдэн 100 илүү гарч байна малнуудаа

  • З
    Зочин

    Ийм хүмүүсийг яаж ч чаддаггүй Монголчууд өөрсдөө 100% буруу .Газар нутгаа гаднынханд зарна Монгол хүнээс л авч бгаа биз дээ , баялагаа бараг луйвардаж авчхаад миний хөрөнгө гэж томроод л хэдхэн гэр бүл мөнгөө яаж үхэхээ ч мэдэхээ байчихсан Монгол хүн ер нь бас л сэтгэл нь тийм сайхан хүмүүс биш ш дээ хар амиа бодсон

  • Т
    Төмөр

    Хүний хэрэглээг хязгааолах гэсэн Л.Гантөмөр болон Монгол банкны ерөнхийлөгч эх золбингуудыг цусанд нь хутгах хэрэгтэй байна шүү.

  • З
    Зочин

    Мөнгө идэж ууж байсан боловсролын сангын мөнгийг үрэн таран хийсэн ийм хүнээр мөнгөний бодлого бариулчихаад хариуцлага гэхэж суух таарч дээ

  • З
    Зочин

    Сэтгэцийн өвчтэй новш вэ

  • З
    Зочин

    Ийм солиотой хулгайчуудтай цагт монгол хэзээ ч хөгжихгүй. Яагаад ийм байдаг юм бэ. Аятайхан мэдлэгтэй залуус энгийн даруухан даржуу л амьдрах юм. Ийм пиджак өмссөн хөгшин новшнууд бүгд зайлаасай

  • З
    Зочин

    Женкогийн томилсон энэ нөхөр, эдийн засгийн мэдлэг, чадвар байхгүй Оюунэрдэнэ 2 байхад ийм л болно.

  • З
    Зочин

    Үнэндээ зугаа цэнгэл, тансаглал,мурийтэй тоглох тэнэглэлээс болж улс эх орон сүйрч байгаа нь үнэн шүү.Ийм улс цөөхөндөө

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

  • З
    Зочин

    Монгол банкны eрөнхийлөгч Лхагвасүрэн, энэ нөхрийг солиоч ээ, ингээд блгаад бгаа нь хэний ашиг сонирхол бна вээ

  • И
    Иргэн

    Валютын нөөц чухам дээд хэмжээнд хүрсэн л гээд бсан Бараг маргааш нь валютын нөөцгүй шахуу болчихсон гээд бдаг Энэ төрийнхөө үнэн ид шидтэй улс шүү Аль нэг өдрийн маргааш нь эх оронгүй болчихсон бх вий дээ Айдастай бна шүү

  • И
    ИРГЭН

    Дийлэнх Монголчууд өр зээлтэй, үлдсэн нь улны, 5- н хувь нь дундаж , 3-н хувь нь төрөөс, уул уурхайгаас төрсөн тэрбумтнууд байдаг!!! Энэ их олон сая долларын аялалыг ямар хүмүүс хийгээд байгаа сулалгаа бн уу!!! Эсвэл өр зээлээс айдаггүй өнөөдрөөрөө амьдардаг өр зээлэндээ баригдсан тэнэг Монголчууд бн уу!!!

  • З
    Зочин

    ТӨРИЙН САНХҮҮД МУРИЙТАЙ ТОГЛООМ ТИЙМ ИХЭЭР НӨЛӨӨЛЖ БАЙГАА ЮМ БОЛ ТҮҮНИЙГ НЬ ХЯЗГААРЛАХ ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛАГТАА ХЭЛЭХЭЭС АРД ИРГЭД БИД ЯМАР ЦӨМӨӨРӨӨ ТОГЛООД ТЭР ГОЁ МАШИН ГАНГАН ХЭРЭГСЛИЙГ ЧИНЬ ХЭРЭГЛЭЭГҮЙ. ХЭРЭГЛЭХ :БАЙТУГАЙ НҮДЭНДЭЭ Ч ҮЗЭЖ БАЙСАНГҮЙ.

  • И
    Иргэн

    Энэ төр юу ч хийж чадахгүй ээ. Боловсрол муутай, дээр нь хязгааргүй шуналтай. Аливаа орны хөгжлийг эдийн засаг авч явдаг юм, улс Төр биш. Хоёр нам ээлжлэн солигдоод ч нэмэргүй гэдгээ ойлгосон бол чадваргүй гэж хүлээн зөвшөөрөөд бууцгаа.

  • И
    Иргэн

    Аялал жуулчлалаар мөнгө олно гэж солиороод байх юм. Одоо хүмүүс тайван амьдрах өөрийн нутагтаа үзмэр болоод эсвэл жуулчидтай чихэлдээд байх сонирхолгүй болсон шүү. Хөгжил хүний амтдрах соёл өөр болсон. Бараг дотоодын аялал жуулчлал илүү орлого олох байх.

  • З
    Зочин

    Нөөц багасна гэж байхгүй л дээ.АН-ын мөнгө багассан юм байна.

  • З
    Зочин

    Ерөнхийлөгчөөсөө эхлээд гишүүд маань тоглодог л биздээ. Цалингаараа тоглоно гэх бишдээ. Уул уурхай болон авлигын мөнгөөр тоглож байгаа даа

  • Z
    Zochin

    Та нар бүгд зайлаад мэдлэг боловсролтой залуучуудад зайгаа тавиад өгчихвөл болоо юм бишүү үхэрний толгойтой амьтадаа

  • З
    зочин

    Лхагвасүрэн валютын нөөцийг шавхаагүй ш дээ ард түмэн машин авч вьетнамаар их аялж зугаалж валютын нөөцийг дуусгасан бхаа

  • З
    Зочин

    Данх зайлаарай

  • З
    Зссссс

    Монгол банкны ерөнхийлөгчийг өөрчлөх цаг болсон шүү. ЕС нэг л чадахгүй л байна даа. Номин нь Гадаад Харилцааны сайд болно гэж урваганаад л нэг л бишээ

  • З
    Зочин

    Мөрийтэй тоглоом тоглосноос, сайхан зөв аялаад явж баймаар юм даа. Мөнгөндөө сагсан хүмүүс л мөрийтэй тоглох байхдаа.

  • H
    Hutsniiz

    Hutsniiz

  • З
    Зочин

    Мэдээж монголын хамаг доллар мөрийтэй тоглоомд гарч байгаад нь үнэн1xbet-ээр 500сая доллар гарч бхад илүү баян дарганцарууд бол хамаагүй илүүг үрж байгаад мөн тансаг зэрэглэлийн үнэтэй машинуудын татварыг нэмэх нь зөв

  • З
    Зочин

    Сэтгүүлч гуай Зугаалаад архи уугаад , зарж борлуулаад дэлгүүр ажиллуулаад бх нь зөв юм бна л даа

  • З
    Зочин

    Tansag zereglelin mashin tatvariig yaraltai nemee,