ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -7 хэм хүйтэн

Бусад
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/03/MPAPHOTO202118383.jpg

2025 оны 02-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.