Япон Улсын буцалтгүй тусламжаар Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний тоног төхөөрөмж, агаарын бохирдлын хэмжилтийн төхөөрөмжтэй болно

Эдийн засаг
Myagmarsuren
Унших: 1 мин
70
legacy:Battsetseg said/481352607_1109485901205453_4348891111019558724_n.jpg

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” болон “Агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн сайд Т.Иваяа нар 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Токио хотноо гарын үсэг зурлаа.

Эдгээр төслүүдийн хүрээнд Япон Улсаас манай улсад 270 сая иений үнийн дүн бүхий ус зайлуулах шугам, хоолойг цэвэрлэх, үзлэг хийх ажлыг сайжруулах тоног төхөөрөмж, 275 сая иений үнийн дүн бүхий агаарын бохирдлын хэмжилт хийх станцууд, зуух болон боловсруулсан нүүрс, коксын ялгаруулалтын хийг хянах хэмжилтийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.

Япон Улсын буцалтгүй тусламж “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжих дээрх төслүүд нь хот суурин газрын агаарын бохирдлыг хянах, бохир усны шугамын засвар үйлчилгээ, шинэчлэлийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Guilgachin ulsturchid

  • U
    Uurtai

    Bas l mungu ideh gej bgaa biz dee yum hiigeerei dee burhan min

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

  • A
    ardiin namdaa hairtai

    Battsetseg Saiddaa mash ih bayarlalaa.Ardiin Namiin Darga nar ajlaa sain hiij bgaa ni todoor haragdaj baina.tanai namd elswh huseltei humuusiin too ilt nemegdsem shuu..Amjilt !!

  • А
    Ах нь

    Гуйлга гуйж л явна уу.. цагаан сар дундуур..

  • З
    Зочин

    Япон улсын буцалтгүй тусламжаар УБ хотын усны шугам цэвэр цэмцгэр болох юм байна. Сайд Батцэцэгт баяр хүргэе.

  • И
    иргэн

    БОХИРЫН ШУГАМ ЗАСНА ГЭЭД 20ЖИЛ ЯРЬЖ БАЙНА. ОДОО ХҮРТЭЛ БИЕЛЭДГҮЙ. ХЯТАДУУД БАРЬЖ ӨГНӨ Л ГЭСЭН ОДОО ЯПОН Л ГЭНЭ. БОХИРТОЙГОО Л БАЙСААР.