Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.Баярбилэг: Өсвөр насны охид нэгнээ зодож, дарамталсан гэх хэргийг цагдаагийн байгууллага 2024 оны 12 дугаар сараас шалгаж эхэлсэн
10

Олон нийтийн цахим сүлжээнд нэгэн иргэн өсвөр үеийн охидууд дүүг нь дээрэлхэн, бие махбодид нь халдаж удаа дараа айлган сүрдүүлсэн гэх мэдээллийг нийтэлсэн. Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг мэдээлэв. Тэрбээр "Өсвөр насны охид нэгнээ зодож, дарамталсан гэх асуудалд цагдаагийн байгууллага 2024 оны 12 дугаар сарын 15-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.



