Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦУОШГ: Ойрын хоёр хоногтоо дулаарах хэдий ч энэ сарын 9-нөөс нийт нутгаар цас орж, шуурна
00

ЦУОШГ-аас цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, ойрын хоёр хоногтоо нийт нутгаар агаарын температур дулаарах хэдий ч гуравдугаар дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн баруун болон төвийн аймгуудын нутгаар цаашдаа 11 өдрийг дуустал нийт нутгаар нойтон цас, цас орж цаг агаар тогтворгүй болох урьдчилсан төлөвтэй байна.
Энэ үеэр:
- Салхины хурд секундэд 15-17 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах
- Авто зам, гуу жалга дагуу шар ус урсах
- Авто замд халтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлүүд үүсэхийг анхааруулж байна.



