Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2025/03/481977388_1266304602162433_1791099148582642985_n.jpg

Хэнтий аймгийн Дадал, Сүхбаатар аймгийн Асгат суманд өчигдөр /2025.03.08/ гарсан хоёр хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртсөн байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2025.03.09/ говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах тул цогтой халуун үнс нурмаа ил задгай асгахгүй байх, татсан тамхины ишээ бүрэн унтраах зэргээр түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тамхичдын л буруу байх. Эсвэл салан назгай нэгэн үнсээ бүрэн унтраагүй үед хог руу хаясан байлгүй.

  • С
    сандаг

    Чойбалсанд зүүн бүсийн онцгой байдлын зориулаттай жижиг нисдэг тэрэг байлгадаг болох ёстой .