СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр шөнө Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар цас орж, шуурна

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/409663554_283447794237108_6638287310117087435_n.png

УЦУОШГ-аас цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, өнөөдөр шөнө буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баян-Өлгийн нутаг, 10-ны өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Мөн маргааш буюу гуравдугаар сарын 10-ны өдөр Ховдын хойд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.