Нүүрсний дутсан орлогыг алтаар нөхөж чадахгүй бол төсөвт тодотгол хий!

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 4 мин 4 сек
120
legacy:2025/05/javhaa.jpg

Нүүрсний үнэ 44 хувиар унаснаар экспортын орлого тасарч, валютын нөөц шавхрах улмаар төсвийн орлого тасалдах эрсдэл дагуулав. Хэрэв төсвийн орлого бүрдэхгүй нөхцөлд төсөвт тодотгол хийх хуулийн нөхцөл үүснэ. Хэдий Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүй байна” гэх байр суурийг илэрхийлж байгаа ч нидэр дээрээ улсын сан хөмрөгийг нүүрсний хоосон орлого нөхөж чадахгүй бол алт, зэсээр хэрхэн орлуулах вэ гэдэг нь эрх баригчдын толгойн өвчин болсон нь тодорхой. Гэхдээ алтны үнэ дэлхийн зах зээлд өсч байгаа нь хонгилын үзүүрийн гэрэл болж байна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Тувааны хэлснээр алтны үнэ унци нь 2900 ам.долларыг давж, килограмм нь 90 гаруй сая ам.доллартай тэнцэх үнэд хүрсэн нь манай улсын экспортын тэргүүлэх орлого тасалдаж болзошгүй энэ цаг үед эрсдлээс хамгаалах гал унтраах бололтой. Харамсалтай нь, үнэ металлын үнэ хэчнээн өссөн ч нүүрсний хоосон орлогыг нөхөж чадахгүй гэх дүнсгэрдүүхэн байр суурийг эдийн засагч Н.Энхбаяр илэрхийлж байгаа нь оргүй биш.

АЛТНЫ ЭКСПОРТ ЯАГААД Ч НӨХӨЖ ЧАДАХГҮЙ

legacy:ediin zasagchid/enhbayr/emkh4.jpg

​

- Өнгөрсөн жилүүдэд нүүрсний экспорт 40 сая тонноос доош байхад алт энэ үүргийг гүйцэтгэж байсан. Одоо 80 сая тонн 8.7 тэрбум ам.доллар байхад алтны үүрэг үүнийг нөхөж чадахгүй. Одоо дутаж буй экспортын орлого оны эцэст нэг, хоёр тэрбум ам.долларын орлого дутах тухай ярьж байна шүү дээ.

Алтны экспорт яагаад ч нөхөхгүй. Магадгүй таван жилийн алтны экспорт үүнийг нөхөх байх. Нэг жилдээ олборлож нэмлээ, Монголбанканд байгаа алтаа бүгдийг нь зарлаа гэхэд 200, 300 сая ам.долларын л орлого орж ирнэ. Тэр тасалдаж буй орлогын дөнгөж 20-30 хувийг нөхөж чадна.

Тэгэхээр нүүрсний биет хэмжээг өсгөсөөр байгаад орлогоо зориуд хэт их өсгөсөн. Үүнийг нөхөх орлого байхгүй. Энэ гурван жилд яах вэ гэдгээ бид маш сайн бодох ёстой. Эдийн засаг төрөлжөөгүй., 50 хувь нь нүүрсэн дээр байхад хэлсээр байтал ингэж болохгүй гэсэн юм.

Засгийн газраас Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төвбанк алтны тодорхой нөөцтэй байх, сүүлийн үед нүүрсний экспорт, үнийн уналттай холбоотой холбоотой улсын төсвийн бүрдүүлэлт багасаж байгаа гэх мэт энэ шалтгаанаар алтны олборлолтын асуудлыг хэлэлцэж тодорхой үүрэг чиглэл өгсөн болохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдээд нэг сар ч өнгөрөөгүй байна.

Уул уурхай, улс төрөөс эдийн засаг нь хамааралтай манай улсын хувьд орлогын эх үүсвэр нь ганц нүүрсэн дээр тогтдог. Тэр дундаа, экспортын 91 хувь нь Хятадаас хамааралтай. Харин урд хөрш Монголын нүүрсийг өмнөх шигээ сонирхохоо больсон нь энд хямрал дагуулах болов. Нүүрсний экспорт нь цар тахлын өмнөхөн хамгийн ихдээ 40 сая тоннд шүргэж байсан манай улсын хувьд хямралын дараа буюу 2022 оноос хойш биет хэмжээгээр огцом өсөж анх удаа 83 сая тоннд хүрч рекорд эвдсэн нь эрх баригчдыг амжилтдаа бардаж хоосон орлого мөрөөдөхөд хүргэсэн бололтой.

Харамсалтай нь, их санасан газар хоосон хононо гэгчийн үлгэрээр энэ онд өмнөх шигээ 83 сая тонн нүүрс экспортолж, төсөөллөөр 33 их наядын орлого төвлөрүүлэх нь бараг л мөрөөдөл болох нь. Өнөөдрийг хүртэлх хугацаанд бид нүүрснээс өөр түүхий эдгүй юм шиг явж ирсний нөлөөг Хятад дахиад л санууллаа.

Экспортын бүтцийг харвал, чулуун нүүрс 44.1 хувийг эзэлж байгаа бол араас нь зэсийн хүдэр, баяжмал 25.9 хувийг эзэлж байна. Харин алт хамгийн бага буюу ердөө 7 хувийг эзэлж байгаа юм. Энэ бол энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр гаргасан ҮСХ-ны дүн мэдээ. Мөн л өнгөрсөн онд нийт экспортын 5.7 хувийг л алт эзэлж байж. Өөрөөр хэлбэл, алтны экспорт нүүрстэй харьцуулахааргүй маш бага хувийг л Швейцар луу гаргадаг гэсэн үг. Хэдий үнэт металлын үнэ дэлхийн зах зээлд гялалзсаар байгаа ч төсвийн орлогод нөлөөлөх хэмжээнд биш. Зөвхөн энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр гэхэд л алтны үнэ өмнөх оны мөн үеэс 50.2 сая ам.доллараар өссөн ч экспортын орлого 247.2 сая ам.доллароор буурахад нүүрс 340.2 сая ам.доллараар буурсан нь гол нөлөө үзүүлсэн. Мөн Монголбанкны энэ оны хоёрдугаар сарын алт худалдан авалтын мэдээгээр буурсан дүнтэй байна. Тоон дүнгээр, нийт 645.1 килограмм үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 15.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Алт нь нүүрсийг бодвол овор хэмжээ бага, заавал автомашин, төмөр замаар тээвэрлэх шаардлагагүй, онгоцоор экспортлох бүрэн боломжтой. Тиймээс ч ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын экспортын гол түүхий эд болох нүүрсний экспортын орлого 2021 онд 39 хувиар буурахад алтны экспорт 2020 оны үетэй харьцуулахад 240 орчим хувиар буюу үнийн дүнгээр 800 орчим сая ам.доллараар өсөж, нүүрсний экспортын бууралтыг нөхөж байсан түүхтэй. Харин одоо гадаад худалдааны статистик мэдээлэл алт нүүрсний дутуу орлогыг нөхөж улсын сан хөмрөгт эерүү нөлөө үзүүлж чадахгүй гэдгийг харуулсаар байтал эрх баригчид алтаар өөдрөг төсөөлсөн орлогоо нөхнө гэж хий дэмий ярьж суухын оронд хөрсөн дээрээ бууж УИХ-ын хаврын чуулганаар төсөвт тодотгол хийсэн нь дээр бололтой!

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МАН-д идээгүй хулгайч байхгүй энэ нэх өлөн шударга царайлжсан УИХ-н дарга новш ч гар дүрсэн бас хувийн уурхайн амтай эдгээр нөхдүүдийг гудамжинд гаргаж буудаж алахаас өөр аргагүй болсон.

  • Т
    Төв

    ТУВААН ОГЦОРОХ ЁСТОЙ БААСТАЙ ГЭДЭС МОНГОЛБН УУЛ УУРХАЙД ГАЙ БОЛСОН САЙД

  • И
    Иргэн

    Монгол улсын алт шүүрэн шанага адил гадагшаа хяналтгүй мафиууд гаргадаг!!! Одоо МАН- дарга нар алтаа улсын хяналтанд оруулахуу үгүй юу гэдгээ удирдах зөвлөлийн хурлаараа шийдэх болж дээ!!! Ккк

  • И
    Иргэн

    Төр хуулийнханы цалин хангамж дэндсэн Төрийн өмчит газрууд болох цахилгаан станц төмөр кам уурхай ажиллагсад бас асар их цалинтай болсон Дагаад тэтгэвэр дэндүү ихэдсэн Прокурорууд тэтгэвэрт гарахдаа 90 сая авч байгаа Тэр тамирчид гээд жилдээ хэдэн зуун саяар нь жишээ нь Ойдов гуай авч байгаа Ийм утгагүй юмнуудаа болиоч ээ .Тэтгэвэр ихэнхи иргэдийн хувьд 650 к, 800 к байхад дээрхи бүлгийн хүмүүс 5 сая тэтгэвэр авч байгаа

  • З
    Зочин

    Анхнаасаа т1 лэл бсан төсөв сонгууль гээд энэ намынхан их балайрсан

  • 1
    1 kg alt 90say $ gene vv

    Tegsen canın mgl iin altnii nootsoo shavhaad 200-300 say $ bolno geh yum iim baga nootstei gej vv alt ikheer olborlodog uls baij Ulsiin altnii nootsiig hen avchihvaa iim baga nootstei bna gej bhgui????

    • E
      Ene medee bichsen setgvvlch notoi

      Buruu medee tavisan baih kg bish tonn yum uu

  • З
    Зочин

    Хаха маш их баян юм шигл цэвэрлэгч автобусны жолоооч 3.5 саяын цалин өгөөл богдуулааа олон зуун сая доллороо цоолно метро барин дүүжин тээвэр зам олонзүгээр байгааа замын бордюүр явган замын бас хуулж шинэээр тавьж хужаагаас хямд авч шахааа хиисээрл шуналт хулгаачууд зөндөөөө намдагасан төсвиин ажилжин нэртүүдэээ цалингиин нэмээл маших үрлгэн шуналт бузрууд их байнадааа

  • З
    Зочин

    Hulgaichidaa barij avchiraad tuluul

  • З
    Зочин

    Төсвийн алдагдлыг алт байтугай зэс ч нөхөж чадахгүй. Шүлс шиг л юм. 2.5 тэрбум долларын алдагдал үүснэ. Бид оны эцэст Оувс-г царайчилж станьдбай хөтөлбарт хамрагдахаар бадар барьцгаах болно. Харин одоо даруйхан төсвийг тодотгож зардлаа бууруулбал өөр хэрэг. Юуны түрүүнд орлогын төлөвлөгөөг бууруулах ёстой. Нүүрсний үнийг тонн тутмыг нь 105$ биш 75$ болгох хэрэгтэй. Биет хэмжээг ч бууруулах хэрэгтэй байна. 70 сая тонн байвал яаж байна? Хажуугаар нь алт, зэсийн төсөөллийн үнээ жаахан өсгөж болно. Ингэхэд орлого талд 2.5-3 тэрбум долларын агшилт бий болно. Төсвийг алдагдалгүй батлах зарчмаар 2.5-3 тэрбум долларын зардлыг танахаас өөр аргагүй болно. Ингээд 8.5-10 их наяд төгрөгийн зардлыг танаж чадвал бид аюулаас аврагдана. Үүнийг хийхэд нэг л том эрх ашиг хандөлсөнө. Энэ бол Оюун-Эрдэнийн засгийн газрын төсөвт суулгасан шахаа, цавчааны асуудал юм. Хүний хүн хэзээ ч улсыг маань бодохгүй гэдгийг л би дахин дахин хэлж байгаа. Иймээс л жагсацгаая гэж намраас хойш уриалсан. Сэр Монголчууд аа!

  • М
    Монгол хүн

    Хммм хулгайчуудын гаргасан нугалааг Ард түмэн бүр Улсаараа гаргах болж байна уу ёстой хуцваа

  • З
    Зочин

    Гутрангуй эдийн засагч