Хятад найтаахад Монголд хатгаа тусах нь!

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 3 мин 12 сек
110
legacy:nuurs/nuurs-1.jpg

Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлэхэд гол жин дарж ирсэн нүүрсний үнэ 40 гаруй хувиар унасан нь төсвийн орлого нэг их наяд гаруй төгрөгөөр буурахад нөлөөлөв. Зөвхөн нэгдүгээр сарын урьдчилсан урьдчилсан гүйцэтгэлээр ийм дүнтэй байна. Гэхдээ энэ бол нүүрсний салбарт сонсогдож буй хамгийн муу мэдээ биш. Бээжин гангийн үйлдвэрлэлээ бууруулахаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал дээрээ саяхан зарласан нь Монголын хувьд том цохилт. Нүүрсээ зарж амьдардаг монголчуудын хувьд модон могой жил хүндхэн эхэлж байна.

Гангийн гол орц болсон нүүрсний хэрэглээ буланд шахагдаж, Хятад импортоо бууруулж байгаа нь хил дээр хэдэн сая тонноор Монголын нүүрс овоорч, дотогш урсах валютын урсгал татарна гэсэн үг. Эдийн засагч Г.Батзоригийн хэлснээр өнөөдөр АНУ, Хятадын худалдааны дайнаас илүү гангийн үйлдвэрлэлийн хямрал нь эдийн засагт хүндхэн тусах бололтой. Айлаар зүйрлэвэл, орлогын эх үүсвэр тасалдвал илүү их бүсээ чангалах нь тодорхой болно. Энэ жил 83 сая тонн нүүрс экспортлох найдвар улам бүрхэг болж байна. Харамсалтай нь, бидэнд нүүрснээс өөр орлогын эх үүсвэр байхгүй. Экспортын 40 гаруй хувийг ганц түүхий эд эзэлж байгаа өнөө үед алт, зэсийн үнэ өссөн ч нүүрсийг орлох боломж даан ч бага.

ӨНДӨР ТӨСӨӨЛӨЛТЭЙ ТӨСӨВ БАТАЛСАН Ч НҮҮРСНИЙ ОРЛОГО ХҮЛЭЭЛТЭД ХҮРЭХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛСОН

legacy:ediin zasagchid/bymbahorloo.jpg

Эдийн засагч Т.Бямбахорлоо: Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас гангийн үйлдвэрийг бууруулах шийдвэр гаргасан нь Монголд хүнд тусах ч бид шууд нөхцөл байдлыг дүгнэж хэлэхэд бэрх.

Гэхдээ тус улс эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэнэ тус улс үзэж байгаа. Тиймээс гангийн салбар өндөрт ордог учраас үүнийгээ буулгахгүй байх гэж харж байна.

Ер нь газрын ховрын элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Ер нь бид чинь нүүрснээс хамааралтай учраас түүхий эдийн үнэ унах нь төсвөөс авхуулаад асуудал их болно.

Нүүрсний дутсан орлогыг зэсийн үнэ өссөн ч нөхөж чадахгүй. Энэ жил 83 сая тонн нүүрс экспортлох өндөр төсөөлөл гаргасан. Гэвч үүнээс илүү ханшийн уналт их боллоо. Тиймээс өнгөрсөн жилийн нүүрсний орлогыг энэ жил яагаад ч гүйцэхгүй.

Валютын нөөцөөс авхуулаад доош орж буй үзүүлэлтүүд байна. Цаашид төсөв, мөнгөний асуудлууд үүснэ. Энэ жил өндөр төсөөлөлтэй төсөв баталсан. Нүүрсний орлого хүлээлэлтэд хүрэхгүй ньойлгомжтой болсон.

Тэгэхээр орлого бүрдүүлэлтэд өөр ямар суваг байна вэ, хөрөнгө оруулалтын ямар арга байна вэ гэдгийг харах ёстой гэлээ.

Муу мэдээ нь, шинжээчдийн таамагласнаар гангийн үйлдвэрлэлийг бууруулсан нь Монголын хувьд эдийн засгийн хямралд хөтөлж болзошгүй. Сануулбал, 2016 онд Хятад гангийн үйлдвэрлэлийг бууруулсан жил Монголд түүхий эдийн уналттай, эдийн засгийн хямрал болж байв. Өөрөөр хэлбэл, Хятад найтаах төдийд Монголд хатгаа тусах нь бий.

ХЯТАД ДОТООДЫН ЭРЭЛТЭЭ ДЭМЖИХЭД БИД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ, ЗАРДЛАА ТАНАХААС ӨӨР АРГАГҮЙ Л БОЛНО

legacy:ediin zasag delgersaihan/37a11cc5-9d74-436d-bcfb-4496c70d0bb9.jpg

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Хятадын гангийн экспортын дийлэнх нь Европ, Латин руу гардаг. Гэхдээ АНУ, Хятадын тариф үйлчилж эхэлбэл АНУ дангааршиж бусад нь хоорондоо интеграцид орох уу гэдэг олон асуудал байна. Хятадын гангийн үйлдвэрлэлийн хэмжээнд Монгол Улс нөлөөлөх хэмжээнд биш. Тус улс жилд 4 тэрбум гаруй тонн нүүрс хэрэглэдэг. Гэтэл манай улсын экспортолж буй 70-80 сая тонн нүүрс бол өчүүхэн хувь нь. Хамгийн гол нь, Хятадууд дотоод эрэлтээ дэмжихийн тулд импортоо хязгаарлаж магадгүй. Мөн энергийн байгууллагын судалгаагаар, нүүрсний эрэлт ирэх жил өсөх ч Хятадад энэ өсөлт харагдахгүй байна. Тус улс сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү их анхаарах төлөвтэй байна. Ер нь Хятад бол цар тахлын үед болон тарифын арга хэмжээний эсрэг хэрэгжүүлж буй гол арга хэмжээ нь дотоодын эрэлтээ дэмжихийг эрмэлздэг. Шууд хэлэхэд, бид яаж ч чадахгүй. Оны аравдугаар сарын байдлаас эхлэн нөхцөл байдал нэлээн хүндэрнэ. Бид гадаад өрөө нэмнэ, эсвэл төсвөө танана. Хөрөнгө оруулалтуудаа царцаана. Бид эрсдлээс хамгаалах бүх арга хэмжээгээ л авах ёстой. Тэгэхээр бид зардлаа хэмнэхээс өөр аргагүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх тухай өнгөрсөн жилээс хойш л сануулсан шүү дээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    Uran

    Hyadad ediin zasag hebiin baigaa uls tur uran geed nuusend tz Hyadad zarlaj helehgui aajimdaa buuruulaad ehelsen shi darga uran aas hoish mongol het baruunii hamaaraltai geed mongol geheer l tolgoi segserdeg bolson gej medeelel garch baisan

  • А
    Ака-м

    Таминээ!хятад нүүрс авахаа болилоо яанаа л гээд байх юм!хятадаас өөр нүүрс авах улс орнууд байдаггүй юмуу?ККК

  • З
    Зочин

    Хятад нүүрснийхээ хэрэглээний 20-30% гаднаас авдаг. Бусдыг дотоодоосоо хангадаг.

  • З
    Зочин

    Улс орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж байгаа тул ган үйлдвэрлэл их унахгүй байх .Харин Уааа -н салбарт ган нь багасгана

  • У
    Уншигч

    Ямар муухай царайтай юм бэ? Манай М.эрчүүд. нүдэнд нь мөнгө л харагдаж байвал гэсэн шиг, эрүүл мэнд ,биe ,царай зүс алга болжээ.яана ,яана.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Нэгл их мэдэгчүүд өнгөрсөн хойн нь хэнч мэдэх юмыгл их сүртэй хуцан хужаа том улс нүүрсээ шатаажл таарна цаг хугацааны асуудал

  • H
    Hovor element alt zeseesee

    Sain orlogo orj irj bgaa shvvdee Haragdahgui ovor bagatai bolohoor ard tvmend zarlahgui bgaa blohoos Nvvrs bol hvn bolgond il ovor ikhtei vne hyamd blohoor atd tvmend zarlaj bgaa biz dee

  • З
    Зочин

    Өөр шалтаг байгаа юм биш биз

  • З
    Зочин

    Хятадын өсөлт буурахгүй гэж бхад Монголынх буурвал төр л буруутай

  • З
    Зочин

    Гангийн салбар чухалд ордог учраас үүнийгээ буулгахгүй байх гэж Бямбахорлоо харж байгаа юм байна. Энэ “өндөр” гэдэг үг аялгуу сайхан монгол хэлийг минь баллаж, бүрхэг болгож байна. Энэ үг монгол хэлний үгсийн сангаас маш олон үгийг хасаж байна. Жишээлбэл: их, чухал,дээр, ….. гэх мэт . Англи хэлний “hign” гэдэг үгийг нэг халтар англитай чанга дуутай улс төрч орчуулаад олон удаа зурагтаар бархирснаас одоо өндөр намаас өөр харьцуулах тэмдэг нэр үгүй болждээ.