ШҮҮХ: Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэлийн улмаас З.Төрмандахыг суллаж, гадуур байцаахаар болжээ

 Хууль эрх зүй
Sosorburam
Унших: 1 мин 11 сек
30
legacy:2025/03/476907141_3983027295302248_3025418365081281367_n.jpg

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хоёрдугаар сарын 19-нд "MCS групп хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Өөрөөр хэлбэл, хувийн байгууллага дэргэдээ тусгай байгууллагатай байсан. Хэдэн этгээдүүдийг саатуулж шалгаж байгаа. З.Төрмандахыг баривчилсан нь үнэн" гэх мэдээлсэн өгсөн байдаг. Улмаар шүүхээс З.Төрмандахад хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Тэгвэл З.Төрмандахыг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэлийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилжээ.

Тодруулбал, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоон эмнэлгийн байгууллага руу шилжүүлсэн байна. З.Төрмандахын өмгөөлөгч Х.Баатарбилэг, Э.Билэгсайхан нарын зүгээс яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх өчигдөр /2025.03.10/ хэлэлцжээ.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлт, прокурорын тайлбар, яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэрэгтэй танилцахад, яллагдагч нь Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж 2 оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн нөхцөл байдлуудыг харгалзан яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг харгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Үхтэл нь хорих хэрэгтэй ш тээ. Элэг муугаа мэдсээр байж яагаад хууль бус зүйл хийдэг юм бээ. Энэ нь хуулийг хүчний байгууллагуудыг төрийг ар иргэдийг дорд үзэж бгаагийн илрэл

  • З
    Зочин

    Гүй энэ авилгачин хулгайчууд баригдаад хоригдох дээрээ тулахаараа л элгээ солиулаал, цус харваад, ходоодоо тайруулаад явчих юм аа. Нөөж байгаад яг цагийг нь тааруулж хагалгаанд ордог байна шүү. Овоо их мөнгөний ацагт л тэгэж амь дүйж явдаг байх даа. Бадамжунай байна. Зарим нь царайгаа солиулаад бүтэлгүйтсэн болохоор одоо элэг бөөрөө солиулдаг болж байгаа юм байна даа. Энэ хуулийн цоорхойг л даруйхан арилгах хэрэгтэй. Элгээ солих байтугай дотоожоо солих мөнгөгүй болтол тонох хэрэгтэй дээ, тэднийг. Гэхдээ зөвхөн улсаас завшсан, татвараас зайлсхийсэн, хохирол учруулсан хэмжээний мөнгийг нь л хураана шүү дээ.