Тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэснийг хүчингүйд тооцдог нь Үндсэн хууль зөрчиж буй эсэхийг хянан хэлэлцэх хуралдааны тов гарлаа

 Хууль эрх зүй
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:tsets u.jpg

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос … дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн … саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэснийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны тов гарлаа.

Тодруулбал, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 9.30 цагаас хуралдахаар болжээ.