А.Ариунзаяа: ЗГ-ын шийвэртэй уялдуулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг эргэж харахгүй бол төрийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэгдэхээр байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
160
legacy:ariunzaya gishuun/aaa.png

Ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр болоод буй. Тэгвэл ЗГ-аас аливаа төрийн үйлчилгээний татвар, төлбөр, хураамжийг нэмэгдүүлэлгзй хойшлуулах шийдвэр гаргасантай холбогдуулан ХНХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд аливаа төрийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэгдүүлэхгүй байх үүрэг өгсөн байна.Энэхүү шийдвэрийг дагаад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо эргэн харна гэж найдаж байна.

Аливаа жилийн 1 сарын 1-нээс мөрдөх, хоёр жилд нэг удаа тогтоох, онцгой нөхцөлд бууруулах, эсвэл өөрчлөхгүй байх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хуулийн заалтуудыг Засгийн газрын төлөөлөл хэрэгжүүлээсэй.

Хэрэв шийдвэрээ эргэн харахгүй бол 4 сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл, Албан нийгмийн даатгалын Шимтгэл тооцох дээд хэмжээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажлуулаагүйн төлбөр, Гадаад ажилтан ажлуулсны төлбөр гэх мэт олон төрийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэгдэнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь зөвхөн цалин хөлстэй холбогдохгүй, олон бодлого, үйлчилгээ уялдсан байдаг учир хоёр жилд нэг тогтоох, төсвийн жилийн буюу 1 сарын 1-нээс хэрэгжүүлэх зэрэг хуультай юм." гэжээ.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нэмэхгүй гээд яахым тог цахилгаан, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд болохоо байлаа 792,000 байтугай тэтгэврээ нэмээчээ

  • И
    Иргэн

    Мөнгөний ханшийн уналт чинь иргэний дайн руу түлхээд байгаа юм бишүү!!! Дэлхийн олон орны гашуун сургамжийг бодолцохгүй бол эцэстээ чемодан мөнгөөр талх авдаг цаг ойртсон бололтой!!!

  • И
    ИРГЭН

    Ямар ч шинжлэх ухааны ухагдахуун байхгүй Монгол улсын төр яаана!!! Аливаа цалин, тэтгэвэр, тэтгэмж цаашлаад мөнгө хэвлэх чинь шинжлэх ухааны үндэстэй байх шүү МАН- төрийн нөхдүүд минь!!!

  • М
    Мммм

    Ард түмэндээ амьдрах аргагүй болтол аранга болсон ийм ч засаг байх гэж арай л туйлдуулж мөлжиж мөлхүүлж байна даа... новшнууд

  • З
    Зочин

    Энэ уул нь халамж биш бол хөдөлмөрийн бүтээмжтэй л холбоотой баймаар юм

  • З
    Зочин

    Нийгмийг самардаг гаруудаарбол самаруулахгүй нийгэм ажиллаж хөдөлмөрлөөд баялагаа бүтээгээд. хөдөлмөрийн бүтээмж нь иргэддээ очно

  • С
    Санал

    Сөх хүртэл төлбөрөө 3 дахин нэмлээ. Хандах газар алга.

  • З
    Зочин

    Энэ хүний хэлснээр татвар хураамж нэмэгдэж байгаа болохоор доод хэмжээг нь өшөө дахиад нэмэх хэрэгтэй гээд байна ойлгож уншилдаа

  • G
    Gan

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь ард түмний хөдөлмөрийн үнэлэмжийг бодит байдал руу дөхүүлэх чухал алхам үүгээр оролдож болохгүй

  • З
    Зочин

    Ариунзаяагийн хэлдэг зөв шүү. Үүнийг дагаад иргэдээс болон аж ахуйн нэгжүүдээс гарах зардал нэмэгдэнэ. Торгууль хүртэл нэмэгдэнэ шүү

  • З
    Зочин

    Зүгээр зайл хамаг юмаа нэмэхдээ судалгаа тооцоогүй нэмэр болдог цалин тэтгэвэр нэмэх болохоор тооцоо судалгаа гээд юу хуцаад бгаа юм

  • З
    Зочин

    эдийн засгийн судалгаа байхгүй . олигтой зах зээлийн чиглэлийн мэргэжилтэн байдаг юм уу.

  • З
    Зочин

    Энэ ямар. Энэ ямар тэнэг амьтан бэ? Амьжиргааны доод түюшинг ахиулахгүйгээр хүмүүс гуйлгачин хэвээр байхуу?

  • З
    Зочин

    Төрийн албан хаагчлын цалингийн нэмэгдлийг эрхбиш хойшлуулах нь зүйтэй байна. Төсөв тасраад эхэлцэн.

  • З
    Зочин

    За шаагаарай бид авдагаа авна шү

  • Х
    Ха ха ха

    Гарах үр дүн тооцоог хийхгүйгээр нэмчихдэг юм уу