Монголбанк: Цалин өнгөрсөн он шиг эрчимтэй нэмэгдэхгүй. Үүнийг дагаад хэрэглээний зээлийн өсөлт буурахаар байна

Эдийн засаг
Sosorburam
Унших: 1 мин
90
legacy:2025/03/1 (2).jpg

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж мөнгөний бодлогын хүүг хоёр хувиар нэмж, 12 хувь болгох шийдвэр гаргасан. Тэгвэл Монголбанкнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр "Цалин өнгөрсөн он шиг эрчимтэй нэмэгдэхгүй. Үүнийг дагаад хэрэглээний зээлийн өсөлт буурахаар байна" гэж мэдээллээ. Үүнд мөнгөний бодлогыг хатууруулж 12 хувьд хүргэсэн нь нөлөөлж магадгүй бололтой.

Жилийн инфляц үргэлжлэн нэмэгдэж, 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан.

Үүнд цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагасан үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт хүлээлтээс өндөр байжээ.

Эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэн, нийтийн тээвэр, бусад төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ өсөх зэргээс шалтгаалан инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдэж, энэ онд Төв банкны зорилтоос өндөр байхаар байна. Түүнчлэн энэ оноос хэрэгжихээр хүлээгдэж буй томоохон төслүүд дотоод эх үүсвэрээр санхүүжих тохиолдолд төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшид ирэх дарамт нэмэгдэж, инфляцыг эрчимжүүлэх эрсдэлтэй.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Я
    Яг буураад...тэнэг засаг

    Хаха

  • З
    Зочин

    Ямар сонин хууль гаргаж ард түмний зовоож байдаг хүмүүс вэ энэ дээр байгаа сайд дарга гишүүд нарийн гадний улс оронд нууц мөнгө төгрөгөө оруулж ирэх талаар ярьж байгаа хүмүүс байна уу хулгай лувайр авлага авсан өгсөн нэр холбогдсон хүмүүсийг бүгдийн шалгаад бүх хөрөнгө мөнгө улс хурааж аваачиж чадахгүй байна уу дандаа ядарсан ард түмний доромжилж татвараар дарамталж явах юмаа яаж амьдарч өр зээл хоногийн хоолоо олж идэж уух юм бэ энэ монгол банкны ерөнхийлөгч гэж хөлдүү толгойтой ямар сургууль соёл төгссөн мэдэгдэхгүй хүн ажиллаж байх юмаа яаж амьдардаг юм бол доо мэдэх юм алга шүү энэ байгаа нөхдүүд нэгл өдөр үйлийн үрээ өөрсдөө эдлэхийг харж суух үлдэх нь дээ

  • I
    Irgen

    Belen mungu taraah aa bolino uu Avilgiin huulia batlaad avilgaa tsegtselbel ih mungu hemnegdene shuu

  • А
    Аагий

    Лалар Засгийн газар...ард түмнийхээ цалин тэтгэврийг олигтой нэмээд,үнийн өсөлтөөс хамгаалаад бодлого шийдвэрээ тууштай гаргаад ажиллавал хэн муулах вэ дээ!!!даанч ....дэндүү...

  • М
    Мөөгий

    Юу хуцаад байнаа...цалинг 6% л нэмчээд...арчаагүй...

  • З
    Зочин

    Цалин хүрэлцэхгүй байхад нэмэхгүй. Зээл авах гэхээр хүүг нь нэмнэ. Ойлгож байгаа юм алга даа.

  • И
    Иргэн

    Санхүүгийн сахилга бат муутай, санхүүгийн мэдлэг таруу иргэд чинь зээлийн дарамтанд орж нийтээрээ амьдрал ахуйгаа алдаж бн!!! МАН- удирдлагууд юу бодож бнаа??? Зах замбраагүй зээл, ялангуяа ББСБ- н автомашины зээл чинь утгаа алдсан!!! Төрийн бодлого гэж бнуу??? Хэрэглээний зээлийн талаар Монгол банкны бодлого хоцорсон ч гэсэн зөв шүү!!!

  • З
    Зочин

    Юу гэсэн ч үг юм. Цалин нэмэхгүй, зээл олгохгүй, юмны үнэ өснө гэнээ. Яаж амьдар гэх гээд байгаан бэ

    • З
      Зочин

      доромжилж байгаан