Эдийн засгийн энэ оны өсөлт 7.9 хувьтай гарахаар байгаа ч ирэх онд 6 хувь болж буурах төлөвтэй байна

Эдийн засаг
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:монгол банк/ez.jpg

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж мөнгөний бодлогын хүүг хоёр хувиар нэмэгдүүлсэн буюу 12 хувь болгох шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл Монголбанкнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр "Эдийн засаг энэ онд 7.9 хувьтай гарахаар байна. Харин ирэх онд 6 хувьд хүрч буурах төлөвтэй байна. Энэ онд эдийн засаг 7.9 хувьд хүрэхэд Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдсэнээр уул уурхайн салбар эрчимжих хүлээлттэй байна. Харин нүүрсний экспорт энэ оны түвшинд хадгалагдахаар байна" гэжээ.