Чанаргүй зээл сүүлийн 15 жил байгаагүйгээр буурч, нөлөө бүхий таван банк 530 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар болов

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:mungu/Untitled-1 copy (1).jpg

Монголын банкны холбооноос өнөөдөр 2024 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Энэ үеэр тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "2024 онд банкны салбарт эерэг жил болж өнгөрлөө" гэж тодотгов.

legacy:bank/ashig.jpg

Тэрбээр "2024 оны хувьд банкны салбар шиг орлого өндөр өсөлттэй, төлбөрийн түргэн гүйцэтгэх чадвар сайн, өөрийн хөрөнгийн харьцааны үзүүлэлтүүд сайн зэрэг эерэг жил болж өнгөрлөө. Өнгөрсөн жилийн хувьд бизнесийн салбарыг буюу эдийн засгийн салбаруудын өсөлтийг дэмжсэн. Бизнесийн салбар 37 хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн жил макро эдийн засаг өсөлттэй байсан учраас чанаргүй зээлийн тоо хэмжээ, харьцаа сүүлийн 15 жил байгаагүйгээр доод хэмжээнд хүрэв. Банкны салбар 23 хувь өсөж системийн нөлөө бүхий таван банк өнгөрсөн жилийн ашгаас 530 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар болов гэлээ.