М.Нарантуяа Нара: П.Батчулуун эмчийн ачаар амь аврагдсан хүмүүс болон эмч нар бүгд нэгдэж дуугарах хэрэгтэй

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
170
legacy:nara gishuun/нара.jpg

Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд хоёр шатны шүүхээс гэм буруутайд тооцон, 2.6 жилийн ял оноосон билээ.

Тэгвэл түүнийг хоригдож байх энэ хугацаанд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа тасалдаж, донороо хүлээсэн олон зуун өвчтөний зарим нь өвчнөө дийлэлгүй нас барж байгаа талаар эмч нар мэдээлж буй.

Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара өөрийн цахим хуудастаа "Төр засаг Монголдоо ховор бараг байхгүй гэхэд хилсдэхгүй олон хүний амь нас аварсан ачит эмчийнхээ асуудлыг зайлшгүй эргэж харах хэрэгтэй. Эмч нар бүгд нийлээд бас энэ хүний ачаар амь аврагдсан хүмүүс бүгд нэгдэх хэрэгтэй шүү дээ. Хүний ач тусыг хүртээгүй нь мэдэхгүй элдэвлэдэг юм гэхэд хүртэгсэд нь ийм чухал үед чимээгүй суумааргүй байна" гэжээ.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин99

    Гол эрхтнийг нь авах зөвшөөрөлтэй цогцосноос ганц нэг судас, шөрмөс илүү авчихсан гэж би л хувьдаа ойлгосон шүү. Үүний төлөө энэ эмчийг яллах нь арай болохгүй. Манай шүүх энэрэнгүй хандах хэрэгтэй.

  • И
    Иргэн

    Мал авгай Нараа гуай Ар гэрээс нь зөвшөөрөлгүй илүү олон эрхтэнүүдийг худалдаалах зорилгоор л авсан бсан

  • Э
    Эмч

    Хуулинд юу гэж заасан юм? Ар гэр нь донор болохыг зөвшөөрсөн л бол дураараа авна гэж үү? Яагаад тэр ар гэрийн эрх ашгийг хэн ч хөндөхгүй бгаан? Яагаад эд эрхтэн авсан хүмүүсийг дуугараач гээд бгаан? Тэдэнд өөрийгөө хамгаалах эрх бгаа. Нара гуай хууль зөрчихийг уриалаад байж болохгүы шүү.

  • У
    Уншигч

    Наратай санал 1 байна… талийсан хүнээс зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй эд эрхтэн аваад цааш нь зарж хөлжиж , хүний эд эрхтэний панз наймаа л хийгээгүй бол эмч буруугүй…. Хөгжилтэй орнуудад олон жилийн өмнө хүмүүс : би ямар нэгэн байдлаар талийвал миний эд эрхтэнг өөр хүнд өгч болно гэдэг бичгээ цаг ямагт биедээ биеийн байцаалттайгаа авч явдаг байсан ( бүх хүн биедээ биеийн байцаалтаа авч явдаг дүрэмтэй, энэ дүрмийг зөрчсөн хүн торгууль төлдөг) Харин одоо энэ дүрэм өөрчлөгдсөн Хэн нэгэн талийсан хүний биед : эд эрхтэнээ бусдад би хандивлах хүсэлгүй гэсэн бичиг байхгүй л бол шууд донор болгодог Харин тухайн хүн үнэхээр талийсан байна гэдгийг нь 3 эмч тодорхойлдог Хайран сайхан эмчийг муухай гутааж байна даа монголын шүүх Энэ эмч яасан ч эд эрхтэний наймаа хийгч биш Би бол биедээ : надаас бусдад хэрэглэж болох ямар л юм байна , бүгдийг нь хүнд өгч болно гэсэн бичиг үргэлж авч явдаг. Бас ер нь бараг ямар ч өвчнөөр өвчлөөгүй гэдгээ дотор нь би бичсэн байгаа Би өөрөө эмч хүн учраас хүнд

  • З
    Зочин

    Хэн гэдэг эмч нь чухал биш.хууль бол хууль ш дээ.Чамайг осолд орсон үед чинь 1 тэнэг эмч нь найдваргүй гэж дүгнээд эд эрхтэнд чинь тоновол чамд ямар их гомдолтой байх бол.Түүнээс сэргийлж ялангуяа.эмчийн ёс суртахуун асар их доройтсон энэ үед зориулж хуулиар хамгаалалт хийгджээ...

  • З
    Зочин

    Энэ хүний эрүүл мэндийг бодоод өршөөвөл яасан болдоо.

  • З
    Зочин

    Тиймээ энэ эмч эд эрхтэнээр бизнес хийж гадагшаа гаргаагүй л байх.

  • З
    Зочин

    эмч нарын ёс суртахуун үнэхээр маш их доройтсон шүү бүгд шахуу л авилгал авч шахаа хийдэг болсон хатуу хариуцлага тооцлог болох хэрэгтэй

  • З
    Зочин

    ТӨР АВЬЯАСТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАЙРЛАЖ БАЙМААР. АВЬЯАСТАН НЭГ ИХ БИШ ШҮҮ. ЭМЧ НАР МАШ ЧАНАРГҮЙШҮҮДЭЭ. НИЙ НУУГҮЙ ЯРИВАЛ ХАХУУЛЬ АВДГААРАА ОЛОН ЭМЧ ШОРОНД ОРОХ ЁСТОЙ.

  • П
    ПүүжээПүүжээ

    Үнэн шүү эмчийгээ суллах талаар бодоцгооё алтан гартаа эмч шүү

  • З
    Зураарай. К

    Энэ эмчийн ачаар өнөөдөр элэг бүтэн сайхан эрүүл саруул яваа хүмүүс нэгийг бодож эмчдээ туслах нь зөв зүйтэй хамтдаа тэмцээч.. Т эгээд ч ахиад донор хүлээж буй хүмүүс шаардлага тавиач. Яагаад энэ эмч буруутах гэж .амь аврагдсан төлөө юу эрх биш манайхан хамтдаа тэмцээч. ..

  • Л
    Лхагваа

    Олон хүнии амииг аварсан эмчээ суллаж амьдрал бэлэглээсэи гэж хүсэх баина

  • Б
    Байгалмаа

    өчнөөн хүний амь аварсан сайн эмчийг суллаж олон хүнд амьдрал бэлэглүүлж хайрлаачээ.

  • А
    Ахмад настан

    Маш зөв

  • О
    Оюунчимэг

    Дэмжиж байна

  • Н
    Нараа

    Ёстой тийм шүү.Амь аврагдсан нь баярласнаа илэрхийлээд гомдол гаргагсад нь гомдолгүй гэчихээд байхад заавал ял эдлүүлэх гээд байгааг би ойлгохгүй байна гэж ХӨСҮТ-ийн захирал хэлээд байна.

  • З
    ЗОЧИН

    Нара. Чухал сэдэв дээр хүч нэмж, ард иргэдтэйгээ санаа нэг байх юм .Баярлалаа.