СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй СЯ-ны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин 34 сек
70
legacy:sonor sanhuugin zohitsuulah horoo/sonor.jpg

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ.

Сануулахад, УИХ-ын 2025.01.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцэх үеэр Л.Сонор нэр дэвшсэн. Гэвч УИХ-ын гишүүдийн 58.9 хувь нь дэмжээгүй. Учир нь, Шадар сайд Т.Доржхандын дүү гэдгээр нь холбон үзэж байв. Мөн түүний хувьд энэ тухай "Үнэн. Т.Доржханд бол миний авга ах. Гэхдээ намайг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхэд нөлөөлөөгүй" гэх тайлбарыг өгч байсан. Тухайн үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрд олон жил ажиллаж байгаа туршлагатай залуучуудаа төр чиг үүргийнх нь дагуу томилдог. Энэ залуусаа бохир улстөртэй хутгаж, явцуу улстөр хийх шаардлага байхгүй" гэж байлаа.

Харин Шадар сайд Т.Доржханд "Миний хамаарал бүхий хүн мөн үү гэвэл мөн. Нөгөө талд ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй. Эсрэгээрээ өөрөө гадагшаа ажиллахаар маш олон санал ирсэн байдаг. Энэ саналуудыг үе үеийн сайд нар зөвшөөрдөггүй, ажиллуулдаг. Тухайн үед надад хэлж л байсан, надад санал ирээд байна, сайд нарт хэлж өгөөч гэж. Харин Л.Сонор явбал Монгол Улсын өрийн асуудал, гадаад бондын асуудал хүндрэх гээд байна гэдгийг хэлж л байсан" гэх тайлбарыг өгч байлаа.

Л.Сонор нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. 2008-2010 онд АНУ-ын Такома коммюнити коллежийд бизнесийн удирдлагын бакалавр; 2011-2014 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийг санхүү, бизнесийн удирдлагаар; 2021-2022 онд БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 2015-2016 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн зөвлөх (Дэлхийн банк); 2017.01.-2017.09 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн гэрээт ажилтан; 2017.09-2018.04 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн; 2018 оноос хойш Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү олон улсын томоохон банканд ажиллахаар болж байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зай зайл аа! Худлаа хуцалгүй зайл эргүү гөлөг минь

    АХБ гэж луйварчин байгууллага. АНУ ази биш мэртлөө АХБ-ийг удирддаг, Япон гэж дагавар улс нь хамтраад Ядуу буурай орнуудыг өрөнд оруулж цөлмөдөг. Тэнд олигтой хүн ажилда авдаггүй. АХБ-нд голдуу Эх орноо худалдах сэтгэлтэй үгээр нь явдаг Ядуу орну нөхдүүдийг ажилд авдаг. Голдуу тухайн улсын Сангийн яам, эсвэл таньдаг мэддэг нөлөө бүхий хүмүүсийн зөвөлсөн санал болгосон хүмүүсийг ажиллуулдаг. Бангладешийн энэ дүүг хүрэлбаатар санал болгоод АХБ-нд ажиллуулсан. Сүртэй юм ер үгүй. Зайлаа зайл.

  • З
    Зочин

    Үхсэн ац нь ажиллах. Internship буюу жилийн хугацаатай дадлагажих солилцоо. Доржханд Олон узсын валютын санд яг ингээд солилцоогоор ажиллаад ирсэн. Түүнээс үндсэн ажилтнаар огт ажиллааагүй. Яахаараа иншэж худлаа дөвийлгөж бичдэг юм бээ

  • З
    Зочин

    Монголын төр мэргэшсэн чадварлаг боловсон хүчнээ энэ мэтээр алдаад байвал төрийн бүтээмж чадавх муудах эрсдэлтэй дээ

  • З
    Зочин

    Төрийн албанд ажиллаж арай өөрөөр сэтгэж шинэ соргог, үрнөлөөтэй санал санаачилга гаргасан хүнийг хулгайч удирдлагуудад нь үзэн ядагдсан бэлтгэгдсэн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг одон улсын болон нэр нөлөөтэй гадны компани ухаан тас шүүрэн аваад өндөр цалин хангамжаар ажиллуулдаг юмаа. Үүний нэг жишээ энэ болой. Дахиж Монголын төрд дусал ч битгий тус хийгээрэй.

  • З
    Зочин

    Азийн хагжлийн банкинд олон Монгол хүн ажилладаг байсан. Одоо ч ажиллаж байгаа шүү. Нэг хүнийг магтах гээд бусдыг нь доош хийх хэрэггүй

  • З
    Зочин

    Хууль бол хууль . Хуулиа л дагана эргүү амарбаясгалан доржханд 2 мал минь

  • З
    Зочин

    tgsn dr bho, ooroo birjed burtgeltei kompaniin ezen bj SZH ruu chicherch bsnaas