Л.Мөнхбаясгалан: “Энержи ресурс“ ХХК баялаг бүтээгч биш баялаг хулгайлагч. Тэд цагтаа ЗГ-ыг Централ тауэрт хуралдуулдаг байсан

Улс төр
Myagmarsuren
Унших: 2 мин 29 сек
330
legacy:munkhbayasgalan gishuun/munhuu.jpg

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээхтэй зэрэгцэн Ухаа худгийг ЗГ-ын тэмдэглэлээр буюу хууль зөрчиж авсан гэх Энержи ресурс ХХК-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэвлэлд мэдээлэл өгсөн билээ.

Тэрбээр "Би 28 жил эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажилласан хүн л дээ. Өөрөөр хэлбэл залуу насаа олигархуудын хулгайг илчилж баримт цуглуулж нэвтрүүлэг ярилцлагууд хийсээр өнгөрөөсөн юм. Монголын ард түмний баялгийг хулгайлж хувьдаа завшигчдын олонхи нь говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс би Говийн бүсийг сонгож УИХ -д нэр дэвшсэн юм. Говийн ард түмэн надад итгэл өгсөн. Би яагаад УИХ- ын гишүүн болсон бэ гэвэл эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллаж хулгайчдыг илчлээд илчлээд дийлдэггүй юм бол хууль тогтоох дээд байгууллагад нь орж байгаад шударга ёсыг тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулья гэж зүтгэсэн юм. Одоо надад ажиллах л үлдсэн. Засгийн газраас “Энержи ресурс” хэмээх мафижсан аж ахуйн нэгж Ухаа худагийн ордыг луйвраар авсаныг нотлож УИХ-д Тогтоолын төсөл өргөн барьлаа.

Засгийн газрын ажлын хэсгийг Хууль зүйн сайд О.Алтангэрэл ахаллаа. Тийм ээ, энэ бол үнэн. Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын хувьд үе үеийн эрх мэдэлтнүүдийн нэгэн адил эл компанийн эрх ашигт үйлчилсэн бол магад амар байх байсан биз. Мөнгө эрх мэдлээр цалигаж олон жилийн турш, эрх мэдлийн оргилд санаа амар суух байлаа. Гэвч тэгсэнгүй. Энэ компанийн луйврыг илчилж Монголын ард түмний хулгайлагдсан баялгийг авч өгөхөөр шийдсэн нь талархууштай алхам мөн. Тиймээс Говийн бүсээс сонгогдсон УИХ- ын гишүүний хувьд дэмжиж , УИХ дээр манлайлж ажиллана. “Ухаа худаг” бол миний сонгогдсон Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг.

Энэ бол улсын төсвөөр хайгуул хийгдсэн Монголын ард түмний өмч. “Энержи ресурс” бол баялаг бүтээгч биш баялаг хулгайлагч. Тэд цагтаа Засгийн газрыг Централ тауэрт хуралдуулдаг байсан. Дуртай шийдвэрээ хүссэн үедээ гаргадаг. Тэдний хувьд Засгийн газар, УИХ бол зүгээр л нэг цэгийн үйлчилгээ. Тэд шүүх, цагдаа, прокурор АТГ -г ямагт эрхшээлдээ байлгадаг байсан. Ийм л байсан. Харин одоо энэ бүхнийг эцэс болгоё. Залуу насаа зориулсан үйл хэргээ гүйцээж ард түмнийхээ талд шийдвэр гаргахад хүчин зүтгэе. Ёстой шүүрэн шанага болтол шалгая. Төрийн сүлдэнд тангараг өргөсөн УИХ -ын гишүүний хувиар шударга бустай тэмцэж УИХ-аас шударга шийдвэр гаргах үйлст оролцоё. Ингэхийн тулд өөрийнхөө бланк дээр 32 гишүүний гарын үсэг цуглуулж хянан шалгах түр хороо байгуулж болсон үйл луйврыг ард түмэндзээ нээлттэй мэдээлэл өгье.

УИХ-ын гишүүд, АН маань дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Надад дэмжлэг хэрэгтэй. Тэр дэмжлэг бол ард түмэн. Би сая нөхдийн хамт Хөх Монголын хөх аянаараа 21 аймгаар яваад ирлээ. Ард түмнээ яаж ингэж ядуу дорой амьдруулж чадав аа гэж эмтэрлээ. Иргэд шударга ёсыг, баялгийн тэгш хуваарилалтыг хүсч байна. 28 жилийн турш гүтгүүлж, доромжлуулж, хилсээр ял сонсож, эх орноосоо дүрвэ хэмээн тулгуулж явсан надад одоо ухрах айх юм алга. Тиймээс өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгээд үзье. Ард минь асаалттай танк болж түших нь Говийн бүсээс минь эхлээд Монголын нийт ард түмэн байгаасай гэж хүснэ" гэжээ.

Хуваалцах:330

СЭТГЭГДЭЛ (33)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үнэн ялах эсэхийг 28 онд л харж дээ

  • T
    TZ

    Бүрэн дэмжиж байна Мөнхбаясгалан шударга, ард түмэнтэйгээ..тэдний дуу хоолой. Дэмжицгээе ухаант ядарсан түмэн минь..

  • Z
    Zochin

    Зөв. Ард түмний өмч болох газрын баялгийг хулгайлж авсан луйварчид.

  • З
    Зочин

    Баянголд ямарийм болдог билээ айн

  • З
    Зөнч

    Та нар өнгөтэй,өөдтэй явж байгаа том аж ахуйн нэгжээ татаж унагаад юу хожих юм вэ? За яахав хэдэн Монгол хүн ажилгүй болно биз бодож байцгаана уу,Шударга ёсоороо амьдрах уу-тийм нийгэм байна уу? 20 жилийн өмнөх хууль эрх зүйн орчноо 20 жилийн дараа одоогийн хууль эрх зүйгээр шүүх үү ?.Монгол хүн бизнес амжилттай хийж болохгүй гэж байгаа бол тийм хүмүүсийг боолын хувь заяа хүлээж байгаа-эргэлзэх хэрэггүй!

  • З
    Зочин

    Сэжгийн пи3да

  • Z
    Zochin

    Demjij bna

  • А
    Амгалан

    Баяр хүргэе. Зүйтэй

  • З
    Зочин

    Баяр хүргэе зүйтэй

  • З
    Зочин

    Дэмжиж байна

  • З
    Зочин

    Ингэж худлаа ярихдаа ичдэггүй цайчихсан авгай юмаа. Женкогийн гэдгийг хүн бүр мэдээг байх.

  • З
    Зочин

    Энэ эмэгтэй бол Жэнкогийн гар хөл ш дээ.үгэнд нь итгэл төрөхгүй л байна.тэгээд ч Жэнкогийн талаар муу мэдээ гараад ирэхээр л хүмүүсийн анхаарлыг өөр тийш эргүүлдэг нь энэ хүний сурсан ажил шиг санагддаг.

  • З
    Зочин

    Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэгдээ

  • И
    Иргэн

    Женокт их өртэй бололтой. Цаана нь гадныхны ашиг сонирхол байдаг бх. Монголын өнгөтэй, ирээдүйтэй бүх компанийг унагааж, эдийн засгийн эрхшээлд оруулах бодлогын төгсгөл үеийг эдний гараар хийлгэж бх шиг. Эднүүст зөвхөн эрх мэдэлд хүрч өшөө авах, шоронд суухгүй бх зорилго бийгээс ЭХ ОРОН, ТУСГААР ТОГТНОЛ, ИРЭЭДҮЙ-н тухай юу ч бхгүй.ккк

  • З
    Зочин

    Чи чаддаг вм бол тэр Дорнодын нефть олборлолт, хилийн зурвас дээр барилга байгууламж барьж байгаа хятадуудыг шүүмжлээч. Чадах уу.

    • H
      hun

      харин тийм шүү

  • З
    Зочин

    Эзнийхээ дохиогоор зуудаг жингэр одоо л харж байна

  • З
    Зочин

    Энэ хүүхэн хэний угаадас идчихээд хуцаад эхлэв ээ. Янз нь Женко Оюун-Эрдэнэ хоёр нэг хөнжилд орчихжээ

  • З
    зочин

    зүйтэй Мөнхбаясгаланг дэмжиж бна

  • З
    Зочин

    Мөнгө Сүлд 2 цаанаа эзэнтэй Юу гэж ч солиормоор болно бүү тоо Бид дэмжинэ

  • З
    Зочин

    Өнөрөөг хулгайчууд ирийг нь шантлах гэж зүйл бүрээр оролдож байлаа Яг адил ИХ н гишүүнийг гүтгэвэл яадгийг үзүүлэх хэрэгтэй

  • З
    Зочи

    Шоронгийн атаманы дуудлагын хүүхэн байсан гэсэн биз дээ одоо улстөрийн нөхдүүдийн дуудлагын хүүхэн болж гар хөл шантааж хийх ажилдаа ханцуй шамлан орж дээ

  • Ц
    Цагдаагиин хүү

    Шударга үнэн ялна гдэгт ард түмэн нэг л итгэл муутай блсондоо..Эх орон ард иргэдиинхээ төлөө тэмцсэн блгоныг шоронруу түлхдэг цөвүүн цаг шү. Мөнхбаясгаланд баярлаж.дэмжиж бна.. харин болгоомж илүүдэхгүй шүү хүү минь..

  • Ө
    Өмнөговь

    Цагаан Суварга бас яг адилхан биз дээ

  • М
    Мөнгө

    Мөнхбаясгаланд мөнгө үнэртсэн үү. Харах л үлдлээ. Баттулга Мөнхбаясгалан хоёрын янаглал мөнгөрүү зүглэсэн. Хараад л байгаарай. Ингэхээрээ гацааж л дуусдаг хоёр доо

  • С
    Сүлд

    Яг харагдаач. Хэдэн цаас хармаалаад л таг болох шантаажчин

  • М
    Монгол иргэн

    Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний уурхай одоо хэдэн толгой хичнээн компани болоод байгаа юм бэ..Ажнай Батэрдэнээс эхлэлтэй аймгийн ханынэр барьж хэдэн төгрөгтарааж өгсөөр байгаад Өмго гийнхон Монголын баялагыг нутагхархаж идсэн юм билүү эхлэл нь эндээс яригдана байх шүү.Өмч хувьчлалаас нь эхлээд шалгах хэрэгтэй. УИХ 126 гишүүд тэнд очиж ажиллаад хурлаа тэнд хийгээд үлдсэн хугацаагаа Засгийн газар,ард түмэн, Монгол ын иргэддээ зориулдаа.

  • З
    Зочин

    Мөнхбаясгалан гишүүнд баярллаа ард түмнийхээ төлөө шудрага ёсны төлөө тэмцэж байгаад баярллаа шудрага ёс үргэлж ялдаг амжилт хүсэе ард түмэн чинии талд амжилт

  • З
    Зочин

    Дотоодын үйлдвэрлэгч нэрийн дор цайрсан хулгайч луйварчид олон байна

  • З
    Зочин

    Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan

  • З
    Зочин

    Шантааж л биш бол сайн л бн. Мөнгө бол ам үдэх сур шүүдээ.

  • З
    Зочин

    Сайн бна. УИХ дээрээ л сайн ярь худлаа попорч болохгүй. Шалга. Хийсэн ажлаа ард түмэндээ тайлагна. Хэрүүл хийж бгаа пм шиг ажиллаж огт болохгүй.

  • З
    Зочин

    Мөнхбаясгалан Лодойсамбуу Өнөрцэцэг зэрэг таг боловсролгүй сэтгүүлч нэр зүүгсэд ч бас л хэцүү дээ