ПРОКУРОР: Ноорог.мн сайтын залуусыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал гаргасан тул баривчлахаас татгалзаж шийдвэрлэсэн

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
60
legacy:noorog.mn/484212606_1090324416448014_399309476335433953_n (1).jpg

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа хийж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж оройны 10:00 цагаас өглөөний 05:00 хүртэл мэдүүлэг авсан гэх хэргийн талаар мэдээлсэн билээ. Тэднийг "Эрүүгийн хуулийн 19.9.1 "Улс үндэстний эв нэгдэлтэй холбоотой заалтаар буруутгаж мэдүүлсэн аваад буй.

Тэгвэл Прокурорын байгууллагаас "Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “цахим орчинд Ноорог гэх нэртэй фейсбүүк пейж хаягаас бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөгчөөс нэр бүхий иргэдийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал гарган ирүүлснийг прокурор танилцаад хуульд заасан баривчлах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлахаас татгалзаж шийдвэрлэсэн байна" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ноорог нийгэмд хэрэгтэй зүйл юу хийж бүтээв.хагалан бутаргах үйл ажилгаа л явуулдаг биз дээ

  • З
    Зочин

    Бие амар, ажилтай нэр зүүж мөрийтэй тоглож, нийгэмд сөрөг мэдээлэл цацаж байдаг идэр залуусын бүлэглэлийг хаацайлж хүний эрх гэж хаяагаа манан аймхай царайлсан прокурор, шүүгч нар эрх мэдэлтнийг хил чанадад гаргах нөхцөлийг бүрдүүлж зугатаалгаад сууж л байхаас яахав. Залуус мөрийтэй тоглож, баримтаа устгахаа мэднэ.

    • З
      Зочин

      Учрыг нь олоогүй , ойлгоогүй байж битгий ШАЛЧИГНААД бай .

  • З
    Зочин

    Жүжиг шдэ үнэхээр Оджаргалтай тэмцмээр бол Оджаргалаа Эбигээ барилгын хэдэн пацаан жибакуудаар оролдохоо болио тэмцэж бгаа болж харагдах гэсэн муухан жүжиг бнаа

  • З
    Зочин

    Мөрдөнд авиачаад хэмх нүдүүл одооны сагсуу юм үзээгүй залуусыг өөр арг байхгүй.

  • З
    Зочин

    Энэ хэдэн Ноорогын сагсалзсан залуучууд ажил хийж бүтээн байгуулдаг болоосой. Энэ Ноорогын залуучууд зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд юм байна. Нэг их мундаг зүйл хийсэн гэж Ноорогынхон өөрсдийгөө бодож байгаа бололтой хошин шогийнхон. Та нар шиг нийгэмд хэрэггүй хүмүүс монголд алга.