Өрийн үлдэгдэл 37.8 хувиар өсөхөд иргэдийн зээл жин даржээ

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:mungu/Untitled-1 copy (1).jpg

Хоёрдугаар сард нийт зээлийн өрийн үлдэгдэл 38.7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 10.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ нь 37.8 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хороо тайлагналаа.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 37.8 хувиар өсөхөд иргэдийн зээл 7.1 их наяд буюу 43.2 хувийг эзэлж байгаа нь гол жин дарав. Харин хувийн байгууллагын зээл 2.8 их наяд төгрөг буюу 24.8 хувиар өсөхөд мөн нөлөөлжээ. Зээлийн өрийн үлдэгдлийн 91 хувь нь хэвийн зээл бол 3.8 хувь нь анхаарал хандуулах, 5.2 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна.